Их Британид коронавирусын улмаас ажилгүй болсон иргэддээ сарын цалинг нь давуулан олгохоор болжээ

2020-03-21

Их Британий Засгийн газар коронавирусын улмаас бүх баар,зоогийн газруудыг хаах шийдвэр гаргажээ.

Шийдвэр хэрэгжиж эхэлснээр орлого нь тасалдаж буй  иргэддээ улсаас нь цалинг давуулан олгохоор шийдвэрлэсэн байна.

Сангийн сайд Риши Сунах хэвлэлийхэнд хийсэн мэдээллийн үеэр орлогогүй болж байгаа ард иргэддээ хамгийн багадаа гурван сарын турш цалинг нь дундаж цалингийн дүнгээс давуулан олгохоор болжээ. Тодруулбал, ажилгүй болох хүмүүсийн 80 гаруй хувьд нь сар бүр 2,900 ам.долларын бэлэн мөнгө тараах юм. Click To Tweet

Энэхүү шийдвэр нь байгууллагын том,жижгээс үл хамааран үйлчлэх аж. Үүнээс гадна Их Британийн Засгийн газраас эдийн засгаа сэргээхийн тулд бизнес эрхлэгчдэд нийт 30 тэрбум фунт.стерлингийн татварын хөнгөлөлт үзүүлж, 12 сарын хугацаатай хүүгүй зээлийг гаргаад байна.
Их Британийн Засгийн газар коронавирусын тархалтаас сэргийлэхийн тулд зөвхөн ард иргэдээ өөрсдийгөө тусгаарлахыг уриалж байсан боловч хүн олноор цуглардаг баар, зоогийн газрыг хаагаагүйдээ шүүмжлэлд өртөөд байсан юм. Харин энэ удаад баар,бүх төрлийн зоогийн газруудаас гадна үзвэр үйлчилгээний газар,кино театр,фитнесс заалуудыг мөн хаажээ.
Бусад Европын орнуудын коронавирусын үед эдийн засгаа дэмжихээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг авч үзвэл:
  • Денмаркт ажилгүй болсон иргэддээ цалингийнх нь 75 хувьтай тэнцэх бэлэн мөнгийг Засгийн газраас нь ирэх гурван сарын хугацаанд олгохоор болжээ. Шийдвэрийн хүрээнд ажилгүй болсон хүн болгон 3,300 ам.долларын тэтгэмж авах юм.
  • Австралийн Засгийн газраас нийт 7.8 сая хүнийг ажлын байраар хангадаг 690,000 бичил болон жижиг бизнес эрхлэгчдэд нийт 6.7 сая австрали ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болсныг тухай тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдсэн билээ.

Эх сурвалж:Cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ