• Д.Нямхүү:Монгол улс коронавирусын нийт 10 батлагдсан тохиолдолтой боллоо

    2020-03-21

    Шинээр тусгай үүргийн онгоцоор ирсэн дөрвөн хүн коронавирусын халдвар авсан болох нь тогтоогджээ. Ингэснээр Монгол улсад нийт 10 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс бүгд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д одоогоор 193 хүн ажиглалтад байна. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнээс дөрвөн тохиолдолд коронавирус илэрлээ. Энэ дөрвөн хүний хоёр нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй байна. Нийт 10 батлагдсан тохиолдолтой боллоо. Бусад тандалт,сундалгаа үргэлжилж байна.

    Францын иргэнтэй хавьтал болсон Дорноговь аймгийн 58 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй” гэв.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ