Б.Энх-Амгалан:Дарханы замыг барих 105 хятад иргэнийг ням гаригт чартер нислэгээр авчирна

2020-03-20

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах БНХАУ-ын 105 иргэнийг  ирэх ням гаригт  чартер нислэгээр авчирна гэж  Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ.

Эдгээр иргэдийг онгоцноос буумагц Төв аймагт тусгаарлан 14 хоногийн дараа шинжилгээний хариуг үндэслэн ажилд гаргах гэнэ.  Уг нь гаднаас дээрх замын ажилд  6000 гаруй хүн ажиллуулахаар төлөвлөсөн ч  онц шаардлагатай 105 хятад иргэнийг авчрах ажээ. Монголд ирэх иргэд БНХАУ-д байхдаа  коронавирусийн шинжилгээ өгч, визээ авах ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ