Ё.Баатарбилэг:ЭЕШ-ийг сонгуулийн дараа буюу долдугаар сард нэгдсэн журмаар авна

2020-03-20

УОК-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.

Нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлүүлэн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг энэ сарын 30-ны өдрийг хүртэл зогсоох шийдвэрийг ахин нэг сараар сунгах болсныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулсан.

Тэгвэл ЭЕШ-ийг авах боловч сонгуулийн дараа нэгдсэн журмаар зохион байгуулахаар болжээ.

Сонгууль 2020 оны зургадугаар сарын 24-ний болохоор товлогдсон.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Одоогийн байдлаар товлогдсоноор ЭЕШ-ийг ойролцоогоор долдугаар сарын 2-ны өдрөөс эхлэхээр болсон” гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ