• Ё.Баатарбилэг:Их,дээд сургуулиудын төлбөрийн асуудлыг цогцоор нь шийдэх саналыг Засгийн газарт оруулна

    2020-03-20

    Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг үргэлжлүүлэн дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл ахин нэг сар сунгасан. Үүнтэй холбоотойгоор БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг их дээд сургуулийн төлбөрийн асуудалд тайлбар хэллээ.

    “Их дээд сургуульд суралцагчдын хувьд хичээлийн жилийн хоёрдугаар хагаст хичээл ороогүй. Тийм учраас хоёрдугаар хагасын төлбөрөө сургуулиуд татаагүй байгаа. Бүх багш нар оюутнуудынхаа хоцрогдлыг арилгах чиглэлээр цахимаа хичээлээ зааж л байгаа учраас цалингаа авах эрхтэй.

    Тандалт судалгаагаар оюутнуудын цахим хичээлийн сэтгэл ханамж 70-80 хувьтай байна гэж гарсан. Төрийн болон хувийн өмчит бүх сургуулиуд оюутнуудынхаа төлбөрөөр цалингаа тавьдаг. Тийм ч учраас төлбөр мөнгөний асуудал үүсч, сургуулиудын данс улайж байна.

    Багш ажилчдынхаа болон оюутан сурагчдынхаа эрх ашгийг орхигдуулахгүй байх, оновчтой шийдэж, удахгүй энэ талаар Засгийн газарт тодорхой асуудлыг оруулна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ