Сургууль,цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгалаа

2020-03-20

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг болон бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар шийдвэрлэжээ.

Мэдээллийн эхэнд УОК-ын дарга бөгөөд Шадар сайд Ө.Энхтүвшин “Европын улсууд болон АНУ-ын хувьд байдал улам амаргүй болж байна. АНУ-д гуравдугаар сарын 12-нд 1200 байсан бол найм хоногийн дотор 13,350-д хүрсэн байна Click To Tweet. ОХУ-д энэ тархалт 19,952 болсон байна. Казакстанд саяхан хүртэл халдвар бүртгэгдээгүй байсан бол өнөөдөр 44 тохиолдолд хүрсэн байна” гэв.

Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг цуцалсан хугацааг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгав

Боловсрол,соёл,шинжлэх ухаан спортын сайд Ё. Баатарбилэг “Гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хичээл сургалтын үйл ажиллаагааг зогсоосон байсан. Энэ хугацаанд цэцэрлэгийн 500 цаг,ЕБС-ийн 1446 цагийн хичээлийг 180 багш бэлтгэн өргөн нэвтрүүлгийн 11 телевизээр нэвтрүүлсэн.

ЮНЕСКО-гийн гишүүн байгууллагын орны хувьд гишүүн орнууддаа өгч буй зөвлөл мэдээллийнг даган өөрсдийн шийдвэрээ түүнд нийцүүлж гаргадаг.

Өнөөдрийн байдлаар 890 сая суралцагч хорио цээрийн хөдөлгөөний хязгаарлалтад орсон. Гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 114 улс сургууль,цэцэрлэгээ бүрэн хаасан байна. Click To Tweet

Сургууль,цэцэрлэгийн хүүхдүүдэд боловсролыг ямар байдлаар хүргэх талаар ажиллаж байна.

Хорио цээрийн дэглэмийг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа” гэлээ.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ