• Хүн бүр өдөрт 5 граммаас илүүгүй давс хэрэглэж заншвал нас баралт жил бүр 2.5 саяар буурна гэж эрдэмтэд тооцоолжээ

    2020-03-20

    Дэлхий дээр давсыг хэтрүүлэн хэрэглэснээс болж жил нэг сая 650 мянган хүн зүрх судасны өвчлөл, тархины харвалтаас болж нас бардаг. Нас барж буй таван хүний дөрөв нь бага,дунд орлоготой улс оронд амьдардаг. 2011 онд Монгол улсад хийсэн судалгаанд хоногт хэрэглэж буй нийт давсныхаа:

    • 46.2 хувийг давстай цай
    • 33.5 хувийг хоолноос
    • 20.3 хувийг боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс тус тус авдаг байна.
    Зах зээл дээрх бүтээгдэхүүний 81.6 нь, хоолны 83.6 хувь нь давс ихтэй ангилалд багтаж байна.

    Давс их хэрэглэх нь:

    • Цусны даралт ихсэж
    • Зүрх судасны өвчин, тархинд цус харвах эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг
    • Ясны сийрэгжилт,бөөрний болон ходоодны хавдар,өвчлөлтэй холбоотой

    Эх сурвалж:”Оном” сан

    Натри нь бие махбодийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай боловч хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд муу. Давсыг хэтрүлэн хэрэглэх нь цусны даралт ихсэх, зүрх судасны өвчлөл үүсэхэд нөлөөлдөг болох нь хэдийнээ судлагдсан бөгөөд сүүлийн үед давсны хэт хэрэглээ дархлааны эсүүдэд шууд болон шууд бус нөлөө үзүүлэх замаар үрэвсэл, аутоиммуны өвчинд нөлөөлж байна гэж үзэх болсон.

    Давсыг бууруулахад зарцуулсан нэг ам.доллар болгонд 19 ам.доллар хэмнэгддэг болохыг ДЭМБ-аас судалж, хамгийн үр дүнтэй туршлагад тооцдог.

    Хүн бүр өдөрт 5 граммаас бага хэмжээтэй давс хэрэглэвэл дэлхий дээрх нас баралт жил бүр 2.5 саяар буурна гэж тооцоолжээ.

    Шууд үзэх:

    Эх сурвалж:”Оном” сан

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ