Трамп коронавирусын улмаас Их-7-гийн дээд хэмжээний уулзалтыг видеогоор хийхээр шийдвэрлэжээ

2020 оны 6-р сард болох Их-7-гийн дээд хэмжээний уулзалтыг видео хурал хэлбэрээр зохион байгуулахаар болжээ. Энэхүү шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гаргасан аж.

Цагаан ордны тэргүүн коронавирусын улмаас бусад улсын удирдагчидтай хийх хувийн уулзалтаас татгалзах шаардлагатай болжээ. “Энэхүү өвчний тархалтыг зогсоох арга хэмжээний дагуу шийдвэрийг гаргалаа” гэж АНУ-ын засаг захиргааны хэвлэлийн төлөөлөгч Жадд Дир хэлжээ.

Сануулахад, Их-7-гийн дээд хэмжээний уулзалтыг Кэмп Дэвид (Флорида) дахь Трампын байранд хийх ёстой байлаа. Сүүлийн үеийн мэдээллээр АНУ-д коронавирусын халдвар авсан тохиолдлын тоо 13 мянга 159 болж, 176 хүн нас бараад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ