Тэрбээр албан тушаалаа хүлээж авмагцаа иргэдийн хамгийн их шүүмжлэл дагуулдаг “газрын наймаа” гэгчтэй холбоотой асуудлыг цэгцлэхээр ажиллаж эхэлжээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн А/170 дугаар захирамжаар дүүргийн хэмжээнд газартай холбоотой төлөвлөлт, зохион байгуулалт, зөрчил, маргааны асуудлаар хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан байна.
Хяналт, шалгалтын дүн гарсны дараа хууль бус олгогдсон газар олголт тогтоогдвол хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах аж.