Д.Нарангэрэл:ХӨСҮТ-ийн лаборатори нэг хүний шинжилгээнд 169 мянган төгрөг зарцуулж байна

2020-03-20

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 197 хүн тусгаарлагдан ажиглагдаж байгаагаас батлагдсан 6, сэжигтэй 7 иргэн байна.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээг дэс дараатай хийж байна.
Оношлуур хангалттай байгаа ч  нэмж оношлуур захиалаад байна.

ХӨСҮТ-ийн лабораторид нэг хүний шинжилгээнд 169 мянган төгрөг зарцуулж байна. Одоогоор нийт шинжилгээнд 760 сая төгрөг зарцуулаад байна.

Улс орнууд урьдчилан сэргийлэх, халдвараас хамгаалах ажлынхаа эрчийг сулруулж болохгүй гэж ДЭМБ-аас анхааруулж байна. Учир нь Сингапурт 33, Хятад улсад 140 шинэ тохиолдол Европын орнуудаас зөөвөрлөгдөн орж иржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ