• Токио олимпын наадмыг “Бүрэн бүтэн” зохион байгуулна

    Японы ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр “Токио хот зуны олимп болон пара олимпын наадмыг “Бүрэн бүтэн”  зохион байгуулах болно” гэж мэдэгдлээ.

    Шинзо Абэ Сенатын ерөнхий хорооны хурлын үеэр “бүрэн бүтэн” гэдэг үгэндээ тайлбар хийхдээ, “Юуны өмнө тамирчид болон үзэгчдийн аюулгүй байдлыг баталгаажуулах, хоёрдугаарт тэр нь хүмүүсийг огшоосон, сонирхол татсан наадам зохион байгуулах явдал юм” гэжээ.

    Абэ “Их Долоогийн тэргүүн нарын теле хурлын үеэр миний бие эдгээр орны удирдагчдад хандан Япон улс “бүрэн бүтэн” хэлбэрээр зуны олимп болон пара олимпын наадмыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн” гэсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ