• Д.Нарангэрэл:Ази тивд өвчлөлийн хоёр дахь давалгаа гарна гэж эрдэмтэд үзэж байна

    2020-03-20

    Эрүүл мэндийн яамнаа коронавирусын талаарх ээлжит нэгдсэн мэдээллийг өглөө.

    Энэ үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “24 цагийн хугацаанд дэлхийн 173 оронд өвчлөл бүртгэгдсэн. Африкын арлын орнуудад шинээр өвчлөл тархсан байна.

    Эхний гурван сард 100,000 хүн өвдөж байсан бол зөвхөн сүүлийн 12 хоногт 100,000 хүн өвдсөн байна.

    Европ тивээс Ази тив рүү өвчлөл зөөвөрлөгдөн орж ирж байна.

    Азид хоёр дахь давалгаа гарна гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшүүлж байна ” хэмээн мэдээлэл хийлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ