• Д.Нямхүү:COVID-19-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 75 хүнд коронавирус илрээгүй

    2020-03-20

    Одоогоор коронавирусын зургаан тохиолдол батлагдаж, долоон сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдаад байна.

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 17-нд Москва-Берлин-Улаанбаатарын онгоцоор ирсэн батлагдсан тохиолдлын хавьтал 75 тохиолдолд коронавирус илрээгүй. 156 хүнийг үргэлжлүүлэн шинжилгээг нь хийж байна.

    Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн 24 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

    Батлагдсан тохиолдол 6,сэжигтэй тохиолдол 7 байна.

    Зургаан хүнээс нэгнийх нь биеийн байдал хүнд, үлдсэн тавынх нь биеийн байдал дунд байна.

    Дэс дараатай шинж тэмдгийг нь хянаж, шинжилгээнд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

    Гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж,шинжилгээний сорьц ХӨСҮТ-рүү ирж байна. Хавьтал болох автобусанд байсан 24 хүнийг тусгаарласан” хэмээн мэдээллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ