Монгол-Японы сургалтын эмнэлгийн өр дарах 800 сая,үйл ажиллагаа явуулж эхлэх нэг тэрбум төгрөгийг шийдвэрлэжээ

2020-03-20

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монгол-Японы сургалтын эмнэлэгтэй өөрийн биеэр танилцаж, багш,ажилчидтай нэнэ шаардлагатай тусламж,санхүүжилтын талаар ярилцлаа.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Монгол-Японы сургалтын эмнэлэг хэвийн горимдоо ороод ажилллаад явбал жилдээ 150 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх,цаашлаад зөвхөн гадаадад хийгддэг нарийн мэс заслыг Монголдоо хийх өндөр ач холбогдолтой” хэмээн онцлов.

Багш,ажилчидтай ярилцсаны дараа эхний ээлжинд яаралтайгаар дараахь санхүүжилтийг шийдсэнээ танилцуулав:

1.Дэлхийн банкны санхүүжилтээр 10 гаруй тэрбумм төгрөгийн санхүүжилт олгоно. Дэлхийн банктай Сангийн яамтай хэлэлцээр дуусангуут дэс дараалан шийдэж,4,5 дугаар сард нэн шаардлагатай тоног төхөрөөмжийг шууд худалдан авах ажлуудыг хийнэ.

Эхний ээлжинд яаралтайгаар өр дарах 800 сая, үйл ажиллагаа эхлүүлэх нэг тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн

2. 1.2 тэрбум төгрөгийн өр төлбөрөөс эхний ээлжид 800 сая төгрөгийг Сангийн яамнаас шийдэхээр болсон. Ингэснээр үйл ажиллагаа хэвийн горимондоо орно.

3.Энэ жил 3.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах Эрүүл мэндийн сайдын багцад байгаа. Эрх нь  шилжсэн учраас шууд худалдан авалт хийх боломжтой.Дэлхийн банктай явж байгаа тоног төхөөрөмжтэй давхцуулахгүйгээр тоног төхөөрөмж,тавилга хэрэгслээ худалдан авах боломж бүрдлээ.

4.Үйл ажиллагаа эхлүүлэхэд шаардлагатай 7.7 тэрбум төгрөгийн асуудлаас эхний ээлжид шаардлагатай тэрбум гаруй төгрөгийг БСШУС-ын сайдын багцаас төсвийн хуулийн дагуу зохицуулалт хийж шийдвэрлэнэ. Цаашид шаардагдаж байгаа үйл ажиллагааны зардлыг шийдээд явна.

Монгол-Японы сургалтын эмнэлэг бол бүх том эмнэлэг,түүнд ажиллах эмч нар бэлтгэгдэх сургалтын чиг үүрэгтэй 

5.Анагаахын их сургуулийн багш нарын цалинг сайд багцаасаа тодорхой байдлаар шийдээд явна. Иргэдэд үйлчилгээ үзүүлсэн, нарийн мэс засал хийсэн зэрэг энэ бүх үйл ажиллагаанаас олсон орлогоо өөрсдөө үйл ажиллагааныхаа зардалд зарцуулаад явна.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Сургалтын эмнэлэг гэдэг чиг үүргээр нь шинэчлэн байгуулна. Үүнийг Засгийн газрын тогтоолд оруулчихсан. Бүх том эмнэлэг,улс орон даяар ажиллах эмч нар бэлтгэгдэн гаргах өндөр ач холбогдолтой эмнэлэг” гэв.

Шууд үзэх:

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ