АНУ-ын Засгийн газар дахин 18 сар үргэлжлэх коронавирусын цар тахалд бэлэн байдлаа хангаж байна гэв

2020-03-20

Халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш хоёр сарын нүүр үзээд буй АНУ-ын Засгийн газар дахин 18 сар үргэлжлэх боломжтой коронавирусын цар тахалд бэлэн байдлаа хангаж байна. Энэ хугацаанд өвчний хэд хэдэн удаагийн тархалтын давалгаа бий болох хандлагатай байна гэжээ. Click To Tweet

АНУ дахь халдвар авагсдын тоо буурахгүй байгаагийн зэрэгцээ амны хаалт,хамгаалах хувцас хэрэгсэл зэргийн хангамж хүрэлцэхгүй болжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд гэхэд шинээр 2,700 тохиолол шинээр бүртгэгдсэнээр халдвар авсан нийт хүний тоо 9,000-д хүрэв. Нийт 149 хүн нас баржээ. Click To Tweet Засгийн газраас нь эм,эмнэлгийн хэрэгслийн хангамж болон эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэхийг яаралтай чиглэл болгожээ.

Тархалтын эрчмийг сулруулахын тулд сургууль,баар,зоогийн газруудыг энэ долоо хоногоос эхлэн хаагаад байна.

Эх сурвалж:Cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Монгол улс бэлэн байна уу. Одоогийн арга хэмжээ сайн байна гэхдээ бид цаашид 18 сар үргэлжилэхэд бэлэн үү. УИХ сонгууль хийх гэж тэнэгтэхийн оронд нэр дэвшигчид 1 тэрбум төгрөгөө ард түмэндээ өг. Цалингийн сангийн хуримтлал бий болго

    • яанадаа энэ хорио цээрийн улмаас хүмүүс тун удахгүй сэтгэл гутралд орж амиа хорлох явдал эрс нэмэгдэх байхдаа

Холбоотой мэдээ