• Коронавирусыг эмчлэх уламжлалт 10 эмийн жагсаалтад хунчир,чихэр өвс,дэрвэгэр жиргэрүү багтжээ

    2020-03-19

    Коронавирусын эсрэг эмчилгээнд хэрэглэж буй Хятадын уламжлалт эмийн орц найрлага болон өвчтөнүүдэд хэрэглэхэд ямар үр дүн үзүүлж байсан зэрэг туршилтын үр дүн Олон улсын Биологийн шинжлэх ухааны сэтгүүл дээр хэвлэгдэн гарчээ. Өвчнийг эмчлэх болон түүнээс урьдчилан сэргийлэхэд хэрэглэсэн эмийн найрлагад Монгол орны хунчир, чихэр өвс,дэрэвгэр жиргэрүү гэсэн гурван ургамал багтсан байна.

    2003 онд дэгдсэн SARS-ын үед уламжлалт эм,тан нь үр дүнтэй байсан учраас энэ удаад ч мөн хэрэглэхээр болсон байна. 2003 оны тавдугаар сарын сүүлээр Бээжин дэх нас баралтын тоо огцом буурсан нь уламжлалт эмийг эмчилгээндээ хэрэглэсэнтэй холбоотой гэж эрдэмтэд үзжээ.

    Шинэ төрлийн коронавирусын эсрэг эмчилгээнд нийт зургаан төрлийн Хятадын уламжлалт эмийг хэрэглэснээс нэгнийх нь гол орц найрлага нь хунчир өвс байна. Мөн биеийг тэнхрүүлж,урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр төрлийн уламжлалт эм,танг хэрэглэснээс хоёулангийнх нь гол орц найрлагад нь мөн адил хунчир өвс багтжээ.

    Зургийг Хунчир/Astragalus фэйсбүүк хуудсаас авав.

     

    Хятадын 23 мужид коронавирусын эмчилгээнд уламжлалт эм бэлдмэл хэрэглэснээс 10 нэр төрлийг нь өндөр үр дүнтэй гэж үзсэн бөгөөд эдэн дотор хунчир, чихэр өвс,дэрвэгэр жиргэрүү оржээ.

    Мөн Бээжин,Тианжин зэрэг мужуудад авч хэрэгжүүлсэн урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд хунчир ургамал нь хүний дархлааг дэмжих нөлөө өндөртэй учраас хэрэглэсэн нь өндөр үр дүнтэй байсан тухай судалгааны материалд дурьдсан байна.

    Эх сурвалж: International Journal of Biological Sciences

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ