Путин ийм удаан хугацаанд ерөнхийлөгч байна гэж бодоогүй гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн тэргүүний албан тушаалд удаан хугацаагаар суухаар ​​төлөвлөөгүй гэж мэдэгдлээ хэмээн ТАСС мэдээлэв.

“Үгүй. Энэ миний толгойд хэзээ ч орж байгаагүй. Би энд ирнэ гэж бодоогүй. Миний санаанд ийм байдал огт бууж байгаагүй ”гэж Путин хэлжээ.

Үүний зэрэгцээ 2008 онд тэрээр 2012 онд уг албан тушаалдаа буцаж ирнэ гэдгээ мэдээгүй гэдгээ тодруулжээ.

Путин анх 2000 онд ерөнхийлөгчөөр сонгогдож, 2004 онд хоёр дахь удаагаа дахин сонгогдсон, 2008 онд тэр нэр дэвшээгүй бөгөөд 2012, 2018 онд хоёр ч удаа дахин сонгогдоод байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ