
Гэвч сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр болон мессэжээр түүний оронд өөр өвчтэй хүн ирэх байсан, ирэх хэрэггүй байсан, мөнгөтэй хүнээр яриулж ирсэн гэх мэт таагүй сэтгэгдлийг илгээх болжээ.
Тусгай үүргийн онгоцоор ирэх болсон шалтгаан нь Солонгос улсад хүнд хагалгаанд орсон хэмээн бичжээ.
Түүний нүүр номондоо бичсэнийг хүргэе.
Сайн байцгаана уу? та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та нар минь сэтгэл санаагаа өндөр байлгаж дархлаагаа сайн дэмжиж байгаа биздээ!?
Олон хүмүүс надруу чиний оронд өөр өвчтэй хүн хөгшин хүн ирэх байсын ичдэггүй амьтан энэтэр гэж элдэв message явуулж байна. Би өөрийн биеийн тухайн үеийн байдлаа дэлгэхэд хүргэлээ. Уучлаарай Би зүгээрл ёс журмаараа хагалгаанд орсон бичиг баримттайгаа бусдынхаа адил элчин дээр очерлож явах зөвшөөрлөө авсан юм шүү!!
Гоо сайханы хагалгаа л юмуу гэх юм зарим хүмүүсд хөнгөн сонсогдож мэднэ үгүйдээ хөнгөн биш. Маш хүнд төрлийн хагалгаанд орсон. Айж ичиж нуух юм байхгүйээ!
Би үнэн,зөв байхыг хичээж явдаг бусдын л адил хүн!
Олон жил би эрүү шүдний буруу зуулттай асуудалтай байж улам эрүү минь далийх аюултай гэсэн оноштой явж ирсэн.
Нэлээд судалсаны эцэст санал тавьж Солонгосын “ID”эмнэлэгийн Эрүүний хагалгаанд орох завшаан надад тохиосон юм. Солонгосруу Эмнэлгийнхээ заасан хугацаанд очсон минь тахалтай нүүр тулна гэж мэдсэнгүй явлаа!
Тухайн үед явахад минь Солонгосд аюулгүй байсан учир айх зүйлгүй эхний 7 хоног хагалгааны бэлтгэл шинжилгээнүүдээ өгч 7 хоногийн дараа хагалгаандаа орсон. Их л зоригтой орсондоо хөөрхий.
Хагалгаа минь ч мундаг эмч нарынхаа буянаар амжилттай сайн болсон.Гэвч хагалгааны дараах хүндрэлтэй хугацааг давах шаардлагатай тулгарсаан гарч ирээд шокний байдалтай маш хэцүү байлаа дархлаа минь унаж Хоол унд идэж чадахгүй,бие минь сульдаж амаар минь дүүрэн оёотой түр гуурстай байлаа.
Хагалгаанаас гарч ирээд 2 хонож байхад муухай тахал тархаж хүнд байдал зарлагдсан байсан. Click To TweetЭмчилгээний дараа агаарт гарах чухал байлаа дархлаа муутай хүн өвчинд өртөх аюултай байсан учир ерөөсөө гараагүй. Агааргүй өрөөнд байлаа биеийн байдалын хажуугаар Тахалаас болж сэтгэл санаагаар маш их унасан.
14 хоног суугаагаараа унтаж өдрийг ганцаараа өнгөрөөж сэтгэл зүйн хувьд маш муу орой болгон хар дарж өглөө нарыг хүлээж байлаа.
Энэ үед өөрийн эрхгүй Монголынхоо тэнгэрээ,эх орон, агаараа гэр орон, гэр бүлээ өөрийн гэсэн хайртай бүхнээ маш их санаж уйлаад л байж байсан үе минь саяхан.
Тэр мэдрэмжийг миний хэцүү байдалыг туулсан хүн л мэдэх бизээ. Монгол хүн үгээр,урмаар,сэтгэлийн хүчээр амьд байж оршдог юмаа. Та нар минь битгий буруугаар ойлгож элдвээр хэлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Одоо би улсынхаа хамгаалалтад иргэн хүнийхээ хариуцлагаар дүрэм журмыг маш сайн чандлан сахиж байна.
Монгол шөлөөрөө бие минь тэнхэрч,монголынхоо агаараар дархлаа минь өндөр,сэтгэл минь дээд цэгтээ хүрчээ энд хамтдаа тусгаарлагдсан бүх хүмүүс гэр бүлдээ,хайртай хүмүүстэйгээ,эрүүл энх уулзаж монголынхоо газар шороон дээр аз жаргалтай алхахыг л хүсэж байна. Эх орондоо тусгаарлагдсан хүмүүс айх аюулгүй амар тайван унтацгааж байна. Янз бүрийн шалтгаанаар гадаадийг зорьсон олноо битгий муулаарай сайндаа биш амьдарцгаах гэж л шүү дээ. Бидний ард Монгол хүнийхээ төлөө нойр хоолгүй ажиллаж байгаа Төр засагтаа, Эрүүл мэндийн яамдаа,Онцгой байдалынхандаа,Монголын нисэх хүчин MИАТ- компаныхандаа,Эмч сувилагч нартаа, Өлгийдөн авах сайхан Эх орондоо сайхан сэтгэлт Монгол ахан дүүс та нартаа маш их баярлалаа та нартаа мөргөе. Дэлхийн хүн бүр эрүүл энх байгээ.
Амьддаа бие биенээ хайрлая.
Хамтдаа бид давж гарч чаднаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 cэтгэгдэлтэй
Ebi ebi uhaantai huu min udahgui saihan bolnoo..Amjilt
Eruul enxiig xvsie
Хурдан эдгээрэй..
Мундаг сэтгэлтэй эх орон ч охинд эруул энхийг хусье гадагшаа их явдаг болохоор эх орноо их санаж ирдэг бараг л уйлахаа шахсан даа еерийгээ бариагуй бол
Eruul enhiig husie! Chi chadnaa amjilt husie!
Сайн охин. Их олон монголчуудын сэтгэлийг хөдлөгсөн шүү. Миний л хувьд энэ охины үйлдлийг хараад ямар ч бсан эх орон маань бахархмаар сайхан охидуудтай юм бна гэж бодогдсон шүү.
mongolchuud ih hogiin har mass ihtei boljee
Би чамайг хараад ѳѳрийн эрхгүй нулимс унагасан. Эх орондоо ирээд сайхан байна даа гээд .Биеэ сайн бодооорой амжилт
Minii hubid eh oronoo haraad malgaigaa abaad mehiin esloj bhig haraad oorin erhgvi nulimas mini garsan tuhain ved hvnii nutagaas mongolin mini agaar saihan bgaadaa dej bodogdoj bsan minii ohiduudaas ylgaa yu bhab l gej bodogdson bie sain bodooroi ervvl enhiig hvsie
Сайхан харагдаж байсан нутагаа сансан сэтгэлийнх бизээ айлтгүй эрүүл энхийг хүсье
Эрүүл энхийг хүсье онгоцноос буухдаа үнэхээр эх орондоо ирж сэтгэл амарсан хүн шиг харагдаж байсан шүү
Биеэ сайн бодоорой сөрөг зүйл бүү уншаарай амжилт хүсье
Eruul enhiig husi hurdan edgeerei
Сөрөг зүйл битгий унш амжилт эх орондоо хүндэтгэл үзүүлэхэд үнэхээр биширсэн шүү
Ene humuus hudal unen medegdehgui ym sonsoid huniig ynz bureer helej haraahaa bolimoor ym bas gadaadad amidardag eh oronoo golson molson gej bichij baigaa humuus bolimoor tertei tergui manai mglchuud delhiin buh l ulsd ajillaj amidarch bn tiim humuus mgl butsii avaahah gesen humuus hovor baih goltsuu tur ajilaar irsen emchilgee hiilgej bgaa humuus l ih butsaj bga bh terolon humuusiin dotor tsuun heden darga undur alban tushaaltanii ar geruud baij msgadgui l ym ternees bugd bas iim humuus bish de