Коронавирусын улмаас Нидерландын биеэ үнэлэгчид ажилгүй боллоо гэж Ройтерс агентлаг мэдээлэв

Нидерландад биеэ үнэлэгчид коронавирусын дэгдэлтийн улмаас ажилгүй, мөнгөгүй болжээ. Биеэ үнэлэгчид яаж амьрахаа мэдэхгүй байна гэж Ройтерс агентлаг мэдээлэв.

Улаан гэрлийн хорооллын бүх янхны газрыг хаах шийдвэрийг 3-р сарын 15-нд гаргасан байна. Хямралаас зайлсхийхийн тулд биеэ үнэлэгчид хамт ажиллагсадынхаа дэмжлэгээр олон тооны цугларалт зохион байгуулах болжээ. Тус арга хэмжээг зохион байгуулагчид оролцогчидоос  40 евро авсан гэнэ. Хамгийн сүүлийн мэдээллээр тэд 4 мянган еврогоос илүү мөнгө цуглуулж чадсан байна.

Нидерландад биеэ үнэлэх нь хууль ёсных бөгөөд тус улсад биеэ үнэлэгчдийн холбоо бий. Дотно үйлчилгээ үзүүлдэг хүмүүс бизнес эрхлэгчээр бүртгэгдэж, татвар төлдөг.

НҮБ-ын мэдээлснээр Нидерландын энэ  салбарт 25 мянга орчим хүн ажилладаг байна. Гэсэн хэдий ч олон хүмүүс өөрсдийн үйл ажиллагааг сурталчлахгүй байхыг илүүд үздэг тул албан ёсны мэдээлэл бодит байдлаас ялгаатай байж болох аж.

Өмнө нь Америкийн насанд хүрэгчдийн кино найруулагч Векс Эшли коронавирусын тахлын үед порно жүжигчдээс үлгэр дууриал авч байхыг уриалж байсан. Түүний ярьснаар порно кинонд зураг авахуулах нь жүжигчдийг эрүүл, цэвэр байхыг шаарддаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ