• Д.Наранбаатар:Тусгаарлалтад байгаа хүмүүсийг тусад нь ариун цэврийн өрөөтэй байлгах хэрэгтэй

    2020-03-19

    “Оном сан”-ийн эрдэмтийн баг COVID-19 тэй холбоотой ээлжит мэдээлэл, зөвлөгөөг өгч байна.

    Тус санг үүсгэн байгуулагч Д.Наранбаатар…

    Монгол Улс гадаадад байгаа иргэдээ авч ирж байгаа нь зүйн хэрэг. Үүнийг бид дэмжих ёстой. Зохион байуулалт сайн байгаа гэсэн мэдээллийг авч байна. Энэ халдварыг нийт массд халдаахгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. Эрдэмтийн гаргаж судалгаан дээр юу тодорхой байна вэ гэхээр энэ вирус амьсгалын замаар халдаж байна.

    COVID-19 амьсгалын замаар халдварлаж байгаа. Мөн хүний өтгөнөөр дамжин халдварлах боломжтой гэдгийг шинжлэх ухаан тогтоосон.

    SARS-ийн үед Хонг Конгт бохирын хоолойгоор дамжин зочид буудалд байсан бүх хүн халдварлаж байсан.  Тиймээс бие зассаны дараа суултуурынхаа тагийг таглаж,  усаа татвал COVID-19  бусдад халдаахгүй байх нэг арга гэдгийг тэрээр онцоллоо.

    Монгол Улсад хүнээс хүнд халдваарлаж байгаа тохиолдол байхгүй байгаа. Тиймээс хамгийн чухал анхаарах зүйл нь халдварын голомт улсаас ирж байгаа хүмүүсийг тусгаарлахдаа тусдаа ариун цэврийн өрөөтэй байлгах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг “Оном” сангийн эрдэмтдийн багаас өгч байна.

    • Хоёрдугаарт, тусгаарлагдсан хүмүүст үйлчилж байгаа хүмүүс маш сайн халдвар хамгааллын хэрэгсэлтэй байх хэрэгтэй. Монгол Улсад 6 дахь тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн. Гаднаас эх орондоо ирж байгаа хүмүүсийн тоо 1000 гарсан. Тиймээс халдвартай хүмүүсийн тоо олшрох магадлал ихсэнэ.Тэр хэмжээгээр тэдгээр хүмүүст үйлчилж байгаа хүмүүс халдвар хамгаалалтаа  маш сайн хангах хэрэгтэй.
    • Гуравдугаарт,хэрэв халдвар цаашид ихэсвэл амьсгалын аппарат аль болохоор олныг захиалан авч, бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй.
    Английн байгалийн шинжлэлийн хамгийн том сэтгүүл NATURE-д COVID-19 ийн эмчилгээний талаар нийтлэгдсэн. Эхний судалгааны клиникийн үр дүн гарч эхэлсэн байна. Шинэ коронавирус генетикийн дарааллын хувьд 2000-2003 онд гарсан SARS-тай 86 хувь нь төстэй.

    SARS, MURS  дээр ашиглаж байсан эм, ДОХ-ын вирусийн эсрэг ашиглаж байсан эмүүдийг эрдэмтэд хамгийн түрүүнд ашиглах судалгааг хийж байна.

    Үр дүнтэй байгаа зарим нэг эмийг олон оронд ашиглаж, клиникийн судалгаа хийх ажлыг ДЭМБ зохион байгуулж  байгаа тул үүнд Монгол Улс хамрагдах чухал гэдгийг хэллээ.

    Шууд үзнэ үү.

    34. #COVID-19 өвчнийг үүсгэгч #SARS-CoV-2 коронавирүсийн эсрэг ямар эмчилгээ байна вэ? Клиникийн судалгааны үр дүнгүүд гарч эхэлж байна! #КОВИД19

    Posted by Оном Сан on Wednesday, March 18, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ