• С.Эрдэнэ:Цар тахлын бодит аюулыг гадаадаас импортлон оруулж ирж байгаа нь буруу

    2020-03-19

    АН-ын зөвлөлөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дөрвөн зүйл бүхий шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийсэн. Мэдээллийг тоймлон хүргэе.

    УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

    COVID-19 ийн дэгдэлттэй холбоотойгоор Улсын Онцгой комиссын ажиллаж  байгаа нөхцөл байдал тийм ч таатай биш байна.

    Өнөөдөр улс оронд улс төр биш иргэдийн нийтлэг эрх ашиг чухал байгаа учраас учирч болох эрсдэлээс түргэн гарах хэрэгтэй. Ингэхийн тулд хаа хаанаа ойлголцож ажиллах шаардлагатай.

    Цар тахлын үед дэлхийн улс орнууд маш шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна.

    Тухайлбал,

    • АНУ эдийн засгийг дэмжих 1.2 их наяд ам.долларын дүнтэй багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна. Мөн жижиг, дунд үйлдвэрлэгчиддээ 50 гаруй тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ ч амласан.
    • БНСУ 11.7 их наяд вон буюу 9.4 тэрбум ам.долларын тусгай тусгай төсөв баталлаа.
    • Франц улс компаниудаа дэмжихээр 335 тэрбум ам.доллартой тэнцэхүйц хэмжээний банкны зээлд Засгийн газрын баталгаа олгох, татвар, нийгмийн даатгалын төлбөрөөс чөлөөлж, зээлийн эргэн төлөлтийг нь хойшлуулахад дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
    • Японы 12 их наяд иений үнэт цаас худалдаж, жижиг дунд үйлдвэрлээ дэмжих арга хэмжээг авч байна.
    Тиймээс төсөвтөө тодотгол хийхгүй, бизнесээ дэмжсэн ямар нэгэн шийдвэр гаргахгүй энэ чигээрээ явбал 200-250 мянган хүн ажлын байрнаасаа салах эрсдэл бий болоод байна.

    УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: 

    Өнгөрсөн гурван сар орчмын хугацаанд дотооддоо  хөл хорио тогтоосон.  Үүнийг АН буруутгаагүй. Гэхдээ  цар тахлын бодит  аюулыг дотоодоос биш  гадаадаас импортлох маягаар  оруулж ирж байгаатай санал нэгдэхгүй байна.

    Гадаадад байгаа иргэдээ авчрах нь зүй ёсны асуудал мэт боловч Монголд байгаа гурван сая гаруй иргэний эрүүл, аюулгүй байдал, амь насны баталгааг хангах нь төр засгийн үүрэг.

    Гадаадаас монголчуудаа оруулж ирэхдээ аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаж байгаа юу, цар тахлыг тараахгүй байх бэлтгэл бий юу гэдэг эргэлзээтэй байна.Эргэлзээтэй олон ч мэдээлэл ирж байна.

    Энэ тархалтыг нэг алдвал барьж дийлэхгүй. Хөнгөн хэлбэрээр туссан хүнийг наад захын эмнэлэг хүлээж авахгүй гэдгээ ЭМ-ийн сайд нь  өөрөө хэлсэн. Улс төрийн попорсон үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дараах шаардлагыг хүргүүллээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Unendee aij l baina.Tsuuhun hun amtai uls shuu dee.Eruul mendiin said yu geed gev genet duu ni changaraad yu geed orilood baisan ve.Uuruu gadaadaas humuusee  oruulj irchiheed end baigaa ulsuudaa Co 19 tusval emchlej chadahgui geed mangartaad baisan uu ugui yu.Odoo gadaadaas oruulaad baimaargui l bna.Haanaa bailgah geed baigaa yum.Oyutnuud bol uuruu.Bairnaas ni gargachihaar yah ch argagui.

    • хэлсээр, анхааруулсаар байхад гадаад явчихаад, өвчин чирч ирнэ гэж зүтгэхээсээ ичээч. 3 сая хүний амь нас, монгол улс оршин тогтнох эсэх асуудал хөндөгдөж байна. Эцэст хэлэхэд мөнгөтэй хүн л гадаад явдаг нь нууц биш. За яахав монголд эмчлэгдэхгүй хүнд өвчний улмаас цөөн хэдэн хүн гадаадыг зорьсон л байгаа. Эх орноо хайрлах, гамшиг, дайны үед монголд хүн болж төрсөн нь үнэн л юм бол эх орныхоо төлөө зориулах амь байх ёстой. Хатуухан хэлэхэд эх орондоо өвчин тээж ирж тараасанаас тэндээ үхсэн нь дээр шүү.

    • Гадаадад байгаа монголчуудын амь нас эрүүл мэнд чухал боловч Монгол улс цаашид оршин тогтнох уу, үгүй юм гэдэг асуудал үүсээд байна. Манайд эмнэлэг муу хөгжсөн, хүмүүсийн ухамсар дорой. ийм байхад гадаадаас вирус импортлон оруулж байгаа нь туйлын буруу, туйлшрал. Гадаадад байгаа монголчууд Монгол эх орноо мөнхөд оршин тогтноосой гэсэн  эх оронч чин хүсэлтэй байх ёстой. Өвчин туссан бол тухайн улс нь эмчлэх ёстой. Өвчтэйгээ мэдсэн бол тэндээ л бай л даа. Эх оронд битгий өвчин чирч ир. Хэлсээр анхааруулсаар байхад гадаад явчихаад, одоо юугаа донгосоод байгаа юм бэ. Гадаадад байгаа иргэдэд эх оронч зүрх сэтгэл дутаж байгаад харамсаж байна.

    • bc ingej yrij bolohgui hu ter uh golomtond bg humuuc uvdvul tendee uh gcn ug bn bid gaigui bg deer n eh orindoo avch irelgui yahav ene bol turiin uureg  erdene tani ur huuhed hani ijil italid baival ra yahav 

    Холбоотой мэдээ