• Сэтгүүлч Б.Туулын сэтгүүл зүйн зүйн анхны уран бүтээлийн ном худалдаалагдаж эхэллээ

    2020-03-19

    Сэтгүүлч Б.Туулын сэтгүүл зүйн зүйн анхны уран бүтээлийн ном өчигдөрөөс эхлэн Интерном номын дэлгүүрээр худалдаалагдаж эхэллээ.

    Уг номын зохиогч нь орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаас ажлын гараагаа эхэлж, нийслэлийн төв хэвлэл “Улаанбаатар таймс” сонин, Монгол Улсын үндэсний мэдээллийн агентлаг, БНХАУ-ын төрийн мэдээллийн СИНЬХАУ агентлагт тус тус ажиллаж байсан нэгэн. Тэрээр 2014 оноос Хятад улсын нийслэл Бээжин, ӨМӨЗО, ТӨЗО-оор аялж байсан үеийн болон Хөх хотноо ажиллаж амьдарч байх үеийн тэмдэглэлүүдээ нэгтгэн энэхүү номоо бүтээсэн байна. Номонд нийт 17 тэмдэглэл, нийтлэл багтсан ба номын өмнөтгөлийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Б.Галаарид, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад харилцааны газрын дарга Баянжаргал нар бичсэн байна.

    Энэхүү ном нь Хятад улсын төрийн бодлого, түүний хэрэгжилт эгэл жирийн иргэдийн түвшинд хэрхэн хэрэгжиж буйг жирийн уншигчдад энгийн үг хэллэгээр ойлгогдохоор бичигдсэнээрээ онцлог юм.

    Өөрөөр хэлбэл, энэ цагийн Хятад орныг сэтгүүлч хүний нүдэнд туссан өнцөгөөс онц сонирхолтой хэлбэрээр бичжээ.

    Зохиогч номоо Монгол Улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцааны тогтоосны 70 жилийн ойд зориулж хэвлэн нийтлүүлсэн аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ