Б.Ууганбаяр:”Парк” зочид буудалд тусгаарлагдсан хүмүүс балкон дээрээ шүлсээ үсэргээд зогсож байсан

2020-03-19

Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга ОБЕГын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр  тусгай онгоцоор ирж, тусгаарлагдсан иргэдийн дундаас асуудал, төвөг үүсгэж байгааг анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар улс даяар 21 цэгт 1734 хүн тусгаарлагдсан байна. Click To Tweet

“Зочид буудалд буулгасан биш ээ. Зочид буудлын үйлчилгээ шаардах хэрэггүй. Тусгаарлагдсан өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа шүү гэдгийн дахин сануулая” гэв.

Тэрбээр” Тусгаарлалтад байгаа хүмүүс их хэл ам,гаргаж байгаа. Хоол хүнс хүрэхгүй байх явдал байгаа байх. Өнөөдөр зориуд очиж бүх тусгаарлах байруудтай танилцана.

Өчигдөр “Парк” зочид буудлын захирал нь ирээд ямар байдал үүсэж байгаа талаар танилцуулсан. Тэр бол үнэний ортой.

Өчигдөр “Парк” зочид буудал дээр байсан хүмүүс балкон дээрээ гаргаад зогсож байна лээ, шүлсээ үсэргээд.

Зочид буудалд буулгасан биш ээ, тусгаарлалтад өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа гэдгийг ард иргэддээ дахин анхааруулж хэлье.

Шуурхай штабаас хоолны меню гаргаад бүх тусгаарлах байруудад хүргүүлсэн. Бантан өгөхдөө хоёр,гурван халбагыг өгөөд байвал тэрийг нь тогтоож, стандартад хүргэнэ” гэв.

Үргэлжүүлэн “Өчигдрөөс эхлээд гадуур дотуур маш их хүмүүс явж байна. Бүх зүйл болоод дуусчихсан мэт хүүхдүүдээ дагуулаад гадуур яваад байна. Ядаж хоёр метрээ чаддаггүй юм гэхэд нэг метрийн зайнаас харьцаач ээ.

Хүүхэд ямар ч буруугүй, ядаж хүүхдээ дагуулж явмааргүй байна.

Цаг яагаачгүй байгаа учраас тавьсан шаардлага, зөвлөмжийг ягштал дагаач ээ. Заримдаа гэнэтийн асуудлууд их гарч байгаа ч төрийн зүгээс шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Гадны улсуудын хувьд өвчнийг дагаад гарсан сайн жишээ байна. Бид тэднээс юугаараа дутах вэ? Төртэй бол төртэй,чадвартай бол чадвартай” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • ухамсартай бгаач олон нийтэд дургүйцэл авчираад бх шаардлаггүй баймаар юм гуйж ирчээд ичиж амьдараач

Холбоотой мэдээ