• УОК:Тусгаарлагдсан иргэдэд өдрийн 10-16 цагийн хооронд нэг удаа эргэлт оруулна

    2020-03-19

    Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

    Хамгийн сүүлийн шийдвэрээр тусгаарлагдсан иргэдэд өдрийн 10-16 цагийн хооронд нэг удаа эргэлт оруулахаар шийдвэрлэжээ.

    Улсын онцгой комиссын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн “Тусгаарлах байранд байгаа иргэдийн санал хүсэлтийг үндэслэн өдрийн 10:00-16:00 цагийн хооронд нэг удаа эргэлт оруулахаар боллоо.

    Эргэлтээр оо сойз, ариун цэвэр, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг оруулна” гэв.

    Шуурхай штабын дарга бөгөөд ОБЕГ-ын дэд дарга,хурандаа Б.Ууганбаяр “Өчигдөр Шуурхай штабаас гарган ЦЕГ-т хүргүүлсэн. Даралттай бол даралтны,сахартай бол сахарын эмийг нь, ном зохиол хэрэгтэй бол номыг нь, хувцас хэрэгтэй бол хувцасыг нь өгнө. Тэнд хүний амьдрал байгаа” гэв.

    Ингэхдээ дундын зайг гарган, ирсэн эргэлтийг нь уутанд хийн,нэрийг нь бичиж оруулна. Хутга,зэвсэг, архи согтууруулах ундаа оруулахгүй гэлээ.

    Гадаадаас ирсэн зарим иргэд тусгаарлагдаагүй гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар МХЕГ-аас тусгаарлагдахгүй байх ямар ч боломжгүй гэв.

    Энэ талаар МХЕГ-аас  “Өмнөх нислэгээс ирсэн иргэд тусгаарлагдаагүй гэх асуудал гарсан. Хилийн мэргэжлийн хяналтын үүргийг гүйцэтгэж ажилладаг. Аль ч нислэгээр ирсэн хүмүүсээс асуумж,тандалтыг авч ХӨСҮТ-д хүлээлгэн үлддэг. Сошиал орчинд гарж байгаа шиг тусгаарлагдахгүй байх ямар ч боломж байхгүй. Онгоцноос бууж байгаа, автобусанд сууж байгаа гээд бүх зүйл МХЕГ,ЦЕГ,ТЕГ-ын хяналтад байдаг” гэлээ.
    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ