• Ч.Улаан:Нэг килограмм ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй

    2020-03-19

    Засгийн газрын хуралдаанаар ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тогтоолыг баталcан талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ.

     Оны эцэст 70.9 сая мал тоолуулсан бөгөөд 10.2 мянган тонн ноолуур бэлтгэх боломжтой. Тогтоолд малчид, үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч хамтран ажиллаж хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан. Энэ  сарын сүүлээр эхний аймгууд ноолуураа самнаж эхэлнэ.

    Өмнө нь нийт бэлдсэн ноолуурын 25 орчим хувийг дотооддоо боловсруулж бүтээгдэхүүн болгосон бол 65 хувийг анхан шатны тордолт хийж экспортод гаргаж байсан. Тэгвэл энэ жил цогц арга хэмжээ авсны үндсэн дээр энэ байдлыг өөрчлөхөөр болсон.

    Ноолуурын салбарт төр засаг үүрэг оролцоотой оролцох болсон. Энэ жил ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Ингэснээр ноолуурын 50 хувийг дотооддоо үлдээх боломжтой болно.

    Мөн Хөгжлийн банкны зээлийн хүүг 5 хувь байхаар тооцох бөгөөд үлдсэн 5 хувийн хүү буюу 30 тэрбум төгрөгийг төрөөс гаргана.

    Ингээд төрийн дэмжлэгтэй ноолуур бэлтгэх үйлдвэрүүдийг зарлах бөгөөд тухайн үйлдвэрүүдэд ноолуураа тушаасан малчдад урамшуулал олгоно.

    ААН-үүдийг зарлахдаа тухай үйлдвэрийн хүчин чадал, өмнөх жилүүдэд хийсэн үйл ажиллагааны хүрсөн төвшин, ноолуур бэлтгэлийн зохион байгуулалт зэргийг шалгуур болгоно.

    Нэг кг ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй байх арга хэмжээг авч ажиллана гэдгийг салбарын сайд хэллээ.

    Малчдыг ноолуураа борлуулах гэж яаралгүй, анхан шатны тордолт хийж үнийн дүнг нь багадаа 100 мянган төгрөгт байлгахаар ажиллаж байгаа тул боловсруулалтаа сайн хийхийг зөвлөж байгаа юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ