• “Сургууль,цэцэрлэгийн хөл хориог нэг өдрөөр л дутуу хязгаарлахад өвчлөл 40 хувиар нэмэгдэж байна”

    2020-03-19

    Сургууль,цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах саналыг Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-д хүргүүлээд буй. Өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Хөл хорионы дараа хөл хориог аажмаар цуцлахгүй бол энэ өвчний оргил үед цуцалбал өвчлөл эргээд эрчимтэй тархах эрсдэлтэй” хэмээн онцоллоо.

    ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл  “Европын өвчлөл өндөр байгаа орнууд бүгд хөл хориондоо хязгаарлалт тавьсан байна. Иргэдээ хязгаарлалтын дэглэмийг сахих, хоорондоо хоёроос доошгүй метрийн зайнаас харьцах, дэлгүүрт хоёроос илүүгүй хүн нэг дор оруулах зэрэг зохицуулалтыг хийсэн байна.

    Английн эрдэмтэд хэрвээ хөл хориог 4-5 сар үргэлжлүүлсний дараа цуцалбал өвчлөл дахин нэмэгдэх магадлалтай гэсэн математик тооцооллыг гаргасан байсан.

    Сургууль,цэцэрлэгийн хөл хориог нэг өдрөөр л дутуу хязгаарлахад өвчлөл 40 хувь нэмэгдэнэ гэсэн байна .

    Хэдийгээр БНХАУ-д өвчлөлөө хяналтандаа авч чадсан гэж байгаа боловч Европын олон орнуудад тархалт өндөр байна.

    Мөн олон эрдэмтдийн судалгаанд хөл хориог аажмаар цуцлахгүй бол өвчний оргил үед хөл хориог цуцалбал өвчлөл эргээд эрчимтэй тархах магадлалтай. Тийм учраас иргэдээ хамгаалах үүднээс хөл хориог сунгах саналтай байгаа” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ