
“Россия 1” телевизийн суваг, “Подари жизнь” сан ба КАРО.Арт төслөөс 3-р сарын 20-нд “Октябрь” кино театрт нээлтийг нь хийхээр төлөвлөсөн “Зулайха нүдээ нээхүйд” киноны нээлтийг цуцлахаа мэдэгдлээ.
“Подари жизнь” сан тасалбар худалдаж авсан үзэгчдэд нөхөн олговрын хувьд “Елена Шубинагийн редакц”-аас олгосон “Зулайха нүдээ нээхүйд” номоор сольж өгөхийг хүсч байгаа аж. Үзэгчдэд зориулсан номуудад романы зохиолч Гузель Яхина, олон ангит киноны гол эмэгтэй дүрийн жүжигчин Чулпан Хаматова нар гарын үсэг зурна.
Нөхөн олговрын өөр нэг хувилбар бол буцаан олголт байх ажээ. Үзэгчид KARO киноны вэбсайт, KARO.Art нийгмийн сүлжээнүүдээс дэлгэрэнгүй зааврыг харж болох бөгөөд төлбөр хийх заасан имэйлийг хүлээн авах болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй