“Онгоцоор ирсэн нэг иргэний биеийн байдал хүндэвтэр,дөрвөн иргэний биеийн байдал дунд байна”

2020-03-19

Батлагдсан тохиолдлын нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  “Өчигдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэд гурав, харин ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Гуравдугаар сарын 17-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг тохиолдол халдвар авсан нь батлагдсан.  Ингэснээр нийт батлагдсан зургаан тохиолдол ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Дөрвөн тохиолдолын биеийн байдал дунд, Францын иргэний биеийн байдал тогтвортой, нэг иргэний биеийн байдал тогтвортой мөн нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байна.

Дөрөв удаагийн онгоцоор 1000 гаруй хүн ирсэн. Click To Tweet

Өчигдөр Истанбулын чиглэлийн нислэгээр ирсэн хүмүүсээс ХӨСҮТ-д 25 хүнийг тусгаарласан. Шинжилгээ нь ар араасаа хийгдэж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ