• Д.Нарангэрэл:Хэрэглэсэн амны хаалтаа гудамж талбайд ил хаях нь өвчлөл тархах магадлалыг улам нэмэгдүүлнэ

    2020-03-19

    Эрүүл мэндийн яамнаас COVID-19 өвчлөлийн нөхцөл байдлын мэдээллийг хийж байна.

    Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 166 оронд халдвар тархсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Итали, Испани, Франц, АНУ, ХБНГУ-д халдварын тархалт эрчимтэй нэмэгдсээр байна.

    Тийм учраас зарим Европын зарим улс гадаадын иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй, дэлгүүр худалдааны төвүүд бага хэмжээгээр хүнс, бараа худалдах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна гэдгээ мэдээлсэн.

    Харин БНХАУ-ын Ухань хотод өчигдөр анх удаа халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй, нас бараагүй байна.

    ДЭМБ-аас ээлжит хурлаа өчигдөр шөнө хийж, эрсдэлгүй хүн нэг ч хүн, улс байхгүй. Тийм учраас улс бүхэн бэлэн байдлаа хангаж, эрсдэлд бэлэн байхыг уриаллаа.

    Иргэдийн хувьд ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийг дагаж байгаа боловч гудамж талбайд хэрэглсэн амны хаалтаа их хаяж байна. Хаврын эд үед амны хаалтыг гадаад орчинд хаях нь гадаад орчныг бохирдуулж, өвчлөл тархах магадлалыг нэмэгдүүлдэг.

    Амны хаалтаа зөв хэрэглээд, хуучин хэрэглэсэн амны хаалтаа уутанд хийгээд, амыг нь сайтар боож хаяхыг зөвлөж байна.

    Европын улсуудад залуучууд их өвдөж байна. Эмнэлгийн орны хүрэлцээгээсээ шалтгаалаад залуу эмч нарыг хэвтэх хандлага ажиглагдаж байна”

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ