
ЭМЯ-наас иргэдэд өгч буй ээлжит зөвлөгөөг хүргэж байна. Энэ удаа хоолой амыг хэрхэн зөв зайлах талаар ХӨСҮТ-ийн их эмч Н.Сувдмаа дараах зөвлөгөөг өгч байна.
БНХАУ-ын Ухань хотод ажилласан эмч нар ард иргэддээ хоолой зайлах зөвлөгөөг өгсөн нь хамгийн үр дүнтэй байсан гэж судлаачид үзэж байна.
Хоолой зайлах нь хамгийн энгийн,мөнгө шаардахгүй гэдэг утгаараа олон хүнийг хамрах боломжтой.
Коронавирус тодорхой хугацаагаар залгиур, хөөмийд байршдаг гэдгийг судлаачид хэлж байгаа. Тиймээс хоолой зайлах нь их үр дүнтэй арга гэдгийг дахин онцлон хэлье.
Ганц энэ халдварын үед ч биш хаврын улирал болж байна. Томуу, томуу төст өвчнөөс ч сэргийлнэ.
Гэрийн нөхцөлд….
Хүнсний болон жамц давс, цайны хужир, сармис, лемоны хүчил, содын уусмал бэлдэж хоолойгоо зайлах боломжтой. Click To TweetБага насны хүүхдүүдэд зөгийн бал долоолгож болно.
Ялангуяа, сармис бие хоргүйжүүлэх, мөн урт наслуулах, ходоод гэдэсний үүсгэгчийг устгадаг гэх мэт олон талын ач холбогдолтой болохыг судлаачид хэлж байна. БНХАУ-ын эмч нар ч сармисыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж, уусмалаар нь хоолойгоо зайлахыг иргэддээ зөвлөсөн.
Бэлдсэн уусмал халуун, бүлээн байна. Нэг уусмалаар байнга зайлж болохгүй. Бэлдсэн нэг уусмалаараа 5-7 хоног зайлаад дараагийн өөр уусмалыг бэлдэх хэрэгтэй.
Мөстэй ундаа, цай гэх мэт хүйтэн зүйлээс аль болох л татгалзах нь зөв.
Мөн гэр бүлийн гишүүд зайлах саваа тус тусдаа бэлдэх нь зүйтэй. Нэг аяганаас зайлах нь тохиромжгүй. Click To TweetХоолойгоо зайлсны дараа 10-15 минут болсны дараа халуун бүлээн цай, хоолоо иднэ.
БНСУ-ын иргэд COVID-19 өөс сэргийлж хоолойгоо зайлж байсан. Гэхдээ нэг савнаас зайлж байсан учир халдвар гэр бүлийн орчинд тархсан жишээ бий гэдгийг сануулья.
Шууд үзнэ.
Н.Сувдмаа, ХӨСҮТ-ийн их эмч: COVID-19 Хоолой амыг зайлах
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, March 18, 2020
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
уусмал бэлдэх орц гэж байна уу