• Д.Сумъяабазар:Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гэхэд шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр буурна

    2020-03-19

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа.

    ” Өчигдрөөс эхлээд шатах тослох материалын үнэ 50-100 төгрөгөөр бууж эхэлсэн. Цаашид литр тутамдаа 200 төгрөгөөр буух боломжтой байгаа.

    Өмнө нь 64-65 ам.доллар байсан түүхий тосны үнэ одоо 22-20 луу ороод ирчихсэн байгаа. Түүхий тосны үнэ 22 ам.доллар, бүтээгдэхүүний үнэ 26 ам.долларт хүрээд байна. 1978 онд 19, 2008 онд 22 ам.доллар луу орж байсан. Өнөөдөр давагдашгүй хүчин зүйлээр шалтгаалаад хамгийн багадаа буюу 22 ам.долларт хүрээд байна.

    Бензиний үнийг цаашид буулгахаар ААН-үүдтэй ажиллаж байна.

    Ер нь дэлхийн хэмжээн дэх газрын тосны үнэ өсөлтийн хувьд ч тэр, бууралтын хувьд ч тэр сарын бууралттай орж ирдэг.

    Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гэхэд бензиний үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр буурна. Бидний судалгаагаар дөрөвдүгээр сард хилээр орж ирэх шатахуун тонн тутамдаа 100 орчим ам.доллараар буурч орж ирэх төлөвтэй байна.

    АИ-92 бензиний үнэ литр тутамд 200 төгрөгөөр буурна. Үүнийг дагаад АИ-80,АИ-95,АИ-98 болон дизель түлшний жижиглэнгийн үнэ дагаад буурна” гэв.

    Мөн үнэ буурсан энэ үед шатахуунаа нөөцлөх ажлыг эхлүүлжээ.

    Шууд үзэх:

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ