• Коронавирус нь агаарт ууршсан шүлсний бичил тоосонцор хэлбэрээр гурван цаг хүртэлх хугацаанд амьдардгийг тогтоожээ

    2020-03-19

    АНУ-ын Үндэсний Эрүүл мэндийн институтын захиалгаар хийгдсэн нэгэн судалгаагаар коронавирус нь хуванцар болон төмөр гадаргуу дээр гурав хүртэл хоногоор тогтох чадвартайг тогтоожээ.

    Мөн агаарт ууршсан шүлсний бичил тоосонцор хэлбэрээр гурван цагийн хугацаанд байдаг байна.

    Анагаах ухааны New England Journal of Medicine сэтгүүл дээр хэвлэгдсэн энэхүү судалгаанд “Туршилтаар Covid-19 өвчлөлийг үүсгэж буй SARS-CoV-2 нь SARS-CoV-1 төрлийн коронавирустэй ижил шинж чанартай байгаа нь батлагдсан” гэжээ. Судалгааны голлох үр дүнгээс:

    • Шинэ коронавирус нь хуванцар, төмөр гадаргуу дээр 72 цаг хүртэлх хугацаанд
    • Зэс гадаргуу дээр дөрөв, картонон гадаргуу дээр 24 цаг цаг хүртэлх хугацаанд
    • Аэрозоль хэлбээрээр буюу агаар ууршсан шүлсний бичил тоосонцор хэлбэрээр агаарт 3 цаг хүртэлх хугацаанд амьдрах чадвартай гэжээ

    Ингэснээр коронавирус нь агаар дусал, эд материалаар дамжихаас гадна аэрозолиор дамжих боломжтой гэж үзжээ. Агаар дусал болон аэрозоль гэсэн ойлголтыг ялган тайлбарлабал:

    Эх сурвалж:Cnn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Ийм аюултай тахалтай хүнтэй цуг эрүүл хүмүүсийг зөөвөрлөж авч ирж байгаа нь буруу шүү.Яг халдвартай хүмүүсээ үлдээж ялгаад зориулалтын өөр онгоцоор авч ирэх нь зөв шүү дээ.

    Холбоотой мэдээ