• ЭМЯ-наас сургууль, цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах санал гаргав

    2020-03-19

    Шинэ коронавирусийн  холбоотойгоор cургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоож, үйл  гуравдугаар сарын 30-ныг хүртэл  зогсоосон. Дээрх хугацаанд  орох эсэхийг ЭЯМ-аас санал авч, энэ баасан гаригт УОК-ийн хуралдаанаар оруулна гэх мэдээллийг БСШУ-ны сайд Ё.Баатарбилэг хэлсэн.

    Харин ЭМЯ-наас цахим хуудастаа сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй, ингэхдээ ирэх сарын 30 хүртэл гэжээ.

    Уг мэдээлэлд:

    “Эрүүл мэндийн яам дөрөвдүгээр cарын 30-н хүртэл сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байна. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ” гэсэн байна.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ