Чацаргана жимсэнд агуулагддаг ашигтай бактери нь коронавирусыг дарангуйлдаг болохыг Солонгосын эрдэмтэд тогтоожээ

2020-03-18

Өмнөд Солонгосын эрдэмтдийн нээн илрүүлсэн чацаргана жимсний талаарх шинэ мэдээлэл нь анагаахын салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээр татаад байна.

Чацаргана жимсэнд агуулагддаг нэг төрлийн ашигтай бактери нь коронавирусын хүний биед үржих, мутацид ороход нэн хэрэгцээтэй энергийн эх үүсвэр болох пурин гэх химийн нэгдлийг дарангуйлдаг болохыг Сөүлийн эмэгтэйчүүдийн EWHA их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

Тодруулбал, чацарганд агуулагддаг олон тооны лактобациллус гассеригаас бүрдэх ашигтай буюу пробиотик  бактери нь шинэ коронавирусийн мутацид шаардагдах энергийн эх үүсвэр болох пурин гэх химийн нэгдлийн идэвхжлийг дарангуйлдаг байна.

Товчхондоо, халдвар авсан хүний цусан дахь вирусыг олшруулахгүй байж, улмаар эдгээх магадлал өндөр байгаа юм.

Тус судалгааг эмэгтэйчүүдийн “EWHA” их сургуулийн Урологийн тасгийн профессор Юун Ха На-гаар удирдуулсан эрдэмтдийн баг хийж гүйцэтгэжээ.

Харин тус судалгаа нь анхнаасаа коронавирусын эмчилгээг олох биш харин “escherichia coli” бактери болон дархлааны тогтолцооны зарим эсүүдэд нуугдан, уургийг задлагч бүдүүн гэдэсний бактерийн үйл ажиллагааг дарангуйлахтай холбоотой судалгаа хийж байх явцдаа ийн илрүүлсэн байна.

Үүнээс гадна чацаргана жимсэнд агуулагдах есөн төрлийн антиоксидант, зургаан төрлийн эрдэс бодис, 16 амин хүчлийг илрүүлжээ. Click To Tweet

Судалгааг удирдан явуулсан Профессор Юун Ха На ” Чацаргана жимс дэх ашигтай бактери нь коронавирусын хүний биед мутацид орж үржихэд шаардагддаг пуриний идэвхийг дарангуйлдаг учраас өвчлөлийн эсрэг эмчилгээ болох боломжтой хэмээн найдаж байгаа” гэжээ.

Мөн Солонгосын Gachon их сургуулийн профессор Ли Жил Я жимсний ашигтай бактерийг COVID-19-өөс гадна гепатит, эбола болон ДОХ зэрэг өвчлөлийн эмчилгээнд  ашиглах боломжтой талаар онцолжээ. Учир нь хүний биед халдварлагдсан коронавирус нь эбола болон ДОХ-той ижил төстэй байдлаар мутацид орж байсныг тогтоогоод байсан юм.

Эх сурвалж:koreabiomed

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Аль дээр үед олон төрлийн эрдэс бодис амин дэмүүдтэй гэж тогтоогоод сансарт хүртэл авч нисч байсан юм.тэгээд Жимсний хаан болгосон түүхтэй.Цацрагийн хордлогын эсрэг үйлчилгээтэй гэгддэг.Зөвхөн монголд хамгийн сайн жимс нь ургадаг.

  • Тиймээ түүхийг нэг мөр яс тогтоон төрийн үүсэл, итгэл үнэмшлийг ч тодорхой болгон  хойч үедээ өвлүүлэх цаг нь болсон.  Түүхчид харамсалтай нь өөр газар, өөр нөхцөлд өөр өөр ярьдаг.   Б. Өлзийбаатар будда бол үндэсний шашин гээд ярьдаг, Тэгсэн мөртөө Христ итгэлийн баримтат кинонд археогийн олдвор , хадны бичээс зэргээс  харахад  5-р зууны баримтуудаас үндэслэн монголчууд Христ итгэлтэй байсан гэж ярьдаг. Ард түмнийг төөрөлдүүлдэг. Баабар Чингэсийн бүх бэрүүд  Христ итгэлтэй байсан. Есүхэй баатар, Есү, Есүгэн хатдын нэрийг хар гэдэг. Өөр нэг түүхч Тэнгэр гэдэг нь Согд уйгараар дамжин монгол хэлэнд орж ирсэн огторгүйд оршигч Бурханы нэр гэдэг. Библийн Тэнгэр Бурхан гэдэг. Их монгол улс байгуулагдахад 6 овог аймгийн 4 нь гарцаагүй Христ итгэлтэй байж. Тэгээд будда нь манай үндэсний уламжлалт шашин юм уу , Хритст  нв юм уу… Түүхчид ээ тодорхой болгож өгнө үүү.. 

  • Solongost 15 jiliin umnu chatsargan jims tarialah n bitgii hel chatsargana jims gej yu baidgiig ch mededgui bailaa.Getel mongolchuud chatsarganiin undaa tos zeregiig solongost mer ser hereglej chanariig n taniulsanaar solongoschuud mongold irj  haij sudalj ehelsen buguud  mongol ulsiin gaaliin durem zurchin tsatsaganiin suulgatsiig hulgain jurmaar solongos ruu  gargasnaar odoo solongosiin Kwang won mujid asar tom chatsarganiin aj ahuinuud shineer uussen bna.Budaa tarialaad yamarch ashig oldoggui baisan  gazariin ezed  mongoliin tsasarganiin suulgatsiig bie biedee damlan zarj odoo hamgiin ashigtai business bolson.Getel solongosuud hulgain muruu ballah gej tsatsarganiihaa  uuguul eh survaljiig Mongol bish tuv azi gej burtguulsen n suuld garch magadgui shuuhiin margaanaas bolgoomjilson bololtoi Odoo bol solongos vitamin jims gedeg ner shineer uguud delhiid surtaldaj patentaa avsan boltoi.Yamartai ch ted mongoliin chatsarganiig hulgailaad solongos vitaminii mod gedeg nereer olon ulsad business hiij ehleed bna.Ted mongoliin eh nutagiin patentiig n burmusun ustgsan boloi..

  • Солонгост 15-16 жилийн өмнө чацарганы талаар ямар ч ойлголт байгаагүй ээ.Манай төр засаг шинжлэх ухаандаа хөрөнгө хаяж, эндээ өөрсдийн баялгаа судлах хэрэгтэй байгааг энэ өвчин тод харуулж байна.

Холбоотой мэдээ