Долдугаар сарын 27-ны өдрийг хүртэл зээлээ төлөөгүй хэн ч бай зээлийн “муу түүхтэй” болохгүй

2020-03-18

Засгийн газраас эдийн засгийг дэмжих талаар гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан ” Санхүүгийн зохицуулах хорооны харьяанд зохицуулагддаг ББСБ, ХЗХ-д системийн нийт зээлийн 7.4 хувь дээр ажилладаг.

Шийдвэрийг зээлдэгчид, салбарын ААН-үүдийн хүсэлтийг үндэслэж гаргасан. Хоёр үндсэн хэсэгтэй:

  •  30 хоногт төлөх ёстой зээлийг 31 хоногтоо төлөхгүй бол хугацаа хэтэрсэн зээлдээ ордог. Тэгвэл жнэ хугацаан дээр 90 хоногийг нэмэхээр 120 хоног хүртэл ямар нэгэн байдлаар хугацаа хэтэрсэн зээлд орохгүй гэсэн үг.  Муу зээлд ангилагдвал иргэн, ААН дараагийн эх үүсвэр авах боломжгүй болдог. Click To TweetҮүнийг шийдэж байна гэсэн үг.
  • Зээл олгогч байгууллагад ямар асуудал үүсдэг гэхээр эрсдлийн сан байгуулах хэрэгтэй болдог. Сан байгуулахаар зээлийн бүтээгдэхүүний гаргаж буй зээлийн зардал өсч, эх үүсвэр багасдаг. Энэ асуудлыг шийдэж байгаа.

СЗХ-ны зүгээс иргэдэд ирэх хүүгийн дарамт, зээлийн эргэн төлөлтийн талаар мэргэжлийн холбоод,ББСБ-ын төлөөллүүдтэй уулзаж байна.

  • Одоогийн байдлаар 29 ББСБ шимтгэл хураамжаа тэглэсэн.
  • Мөн тодорхой хэсэг нь нэмэгдүүлсэн хүү, алданги тооцохгүй болсон байна.
  • Зарим нь хүү, үндсэн төлбөр дээр хөнгөлөлт үзүүлж байна” гэлээ.

Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нэмж “Нэгдүгээр сарын 27-ноос өнөдржүүлсэн бэлэн байдалд шилжсэн үеэс эхлэн ирэх долдугаар сарын 27-ныг хүртэл ямар ч зээл муу ангилалд багтаж, ангилал буурахгүй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ