“Ливерпуль” Европын хамгийн үнэтэй клуб

Улаанууд Манчестер Ситигээс арай л түрүүлж байлаа-

CIES Football Observatory Sport судалгааны төвийн мэдээлснээр “Ливерпуль” нь Европын хөлбөмбөгийн бүх багуудын хамгийн үнэтэй нь юм.

Тус төвийн мэдээлснээр “улаанууд”-ын одоогийн бүрэлдэхүүний өртөг нь 1.4 тэрбум евро ажээ. “Манчестер Сити” 1.36 тэрбум бөгөөд гурав, дөрөвдүгээр байрыг Испанийн “Барселона” болон “Реал” багууд тус тус эзэлж, тавд “Челси”  оржээ.

  • Судалгаанд баг бүрийн хамгийн үнэтэй 20 тоглогчийн зардлыг харгалзан үзсэн.
  • CIES клубуудын нас, тоглолтын түвшин, санхүүгийн чадавхийг харгалзан тоглогчдын үнэ цэнийг тогтоов.
  • Эх сурвалжийн дагуу дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин бол ПСЖ клубын Килиан Мбаппе юм. 248 сая еврогийн үнэтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ