Сонгууль-2020: Дундговь, Говьсүмбэрт МАН-аас Сү.Батболд, Д.Дамба-Очир нарын нэр яригдаж байна

Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.Хэдийгээр хөл,хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.

Говьсүмбэр аймгийг өмнө нь дандаа Дорноговьтой нэг тойрог болгож ирсэн. Гэвч энэ удаа Дундговьтой нэг тойрог болгож хоёр мандат хуваарилсан.

Дундговиос өмнөх хоёр сонгуулиар АН-аас нэр дэвшсэн Х.Наранхүү УИХ-д сонгогдсон. Х.Наранхүү хэдий УИХ-д Дундговийг төлөөлж сонгогдсон ч хурал, чуулганд барагтай бол суудаггүй нэгэн. Тэрбээр Засгийн газрыг гишүүд, УИХ-аас томилдог хуулийн байгууллагын удирдлагуудын томилгоо хэлэлцэх үед л хурал, чуулганд морилдог нэгэн. Дундговьтой холбоотой асуудлууд УИХ-аар хэлэлцэгдэхэд бараг харагддаггүй. Хэдэн хурдан морь уяж, жип, байр амлахаас өөр жинтэй ажил хийгээгүй. Тиймээс Дундговь аймаг сүүлийн жилүүдэд аймгуудын өрсөлдөх чадварын индексээр байнга сүүл мушгигсдын нэг болсон. Тиймээс энэ удаа түүнийг дахин нэр дэвшүүлээд сонгоно гэж байхгүй гэх хүн олон байна.

Тэгвэл Говьсүмбэр, Дундговь аймгийн тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Дамба- Очир, Монгол улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд нар нэр дэвших нь бараг тодорхой болжээ. Харин УИХ-ын гишүүн, яруунайрагч  Г.Мөнхцэцэг, НААБ группын ерөнхийлөгч Б.Амарсанаа нар гүйсэн ч тусыг эс олох сурагтай.

УИХ-ын гишүүн Д. Дамба-Очирын тухайд өнгөрсөн 3 жилд сонгогдсон Орхон аймгаа бус энэ жил нэр дэвших тойргоо хамгийн их “усалсан” төрийн түшээ. Аавынхаа төрсөн нутагт чамгүй төсөв хөрөнгө улсаас тавиулж,  өөрөө ч иргэдтэй нь  тасралтгүй уулзалт хийж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Гэхдээ түүнийг даглдах томоохон хэрүүл бол ЖДҮХС-гаас хамаарал бүхий компаниараа дамжуулж зээл авсан явдал.

Монгол улсын Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд ээжийн нутаг Дундговийнх учир тийш явахаар шийдсэн гэнэ. Өмнө нь дандаа нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулж ирсэн. Оюутолгойн гэрээ хийгдэж С.Баярыг АНУ явахаар болохд Ерөнхий сайдаар тодорсон. Сү.Батболдын хувьд Бороогийн алтны уурхайг канадуудтай хамтарч дуусгасан. Тавантолгойн лицензийг төрд эргүүлж өгсөн гээд намтар түүх арвинтай нэгэн.

Нийгмийн Ардчилал  Оюутаны холбооны тэргүүн асан, Чагдаржав сангийн тэргүүн Б.Амарсанаа өмнө нь 2008, 2012 оны сонгуульд нэр дэвшээд ялагдсан нэгэн.

МАН-аас энэ тойрогт нэр дэвшихээр горилж байгаа Г.Мөнхцэцэгийн тухайд  өмнөх сонгуулиар Говьсүмбэр, Дорноговийн тойрогт  МАН-ын нэр хүндээр азаар сонгогдсон.

Тэгвэл АН-аас УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн, АН-ын дарга С.Эрдэнийн туслахаар ажиллаж байгаад Улаанбаатар Смарт карт компанийн ТУЗ-ын дарга Б.Мөнхболор, Б.Наранцацаралт агсны хүү Н.Соёмбо нарын нэр яригдаж байгаа бол Шинэ намаас Гаалийн ерөнхий газрын дарга асан О.Ганбат идвэхтэй гүйж байгаа гэнэ.

Р.Эрдэнэбүрэнг Говьсүмбэрийнхэн байтугай Дундговийнхон сайн мэдэхгүй. “Эрэл” –ийн Б.Эрдэнэбатын МАШСН-аас угшилтай, туслахаас УИХ–ын гишүүнээр сонгогдож явсан нэгэн.
Улаанбаатар смарт компанийн  ТУЗ-ын дарга  Б.Мөнхболорын тухайд   нийслэл хотод нэр дэвших нь илүү ээлтэй ч  намын дарга  С.Эрдэнэ нь Дундговийн тойрог руу шахаад байгаа гэлцэнэ.

ШИНЭ-ээс нэр дэвшихээр горилж байгаа О.Ганбатын тухайд өмнө нь МАХН ын гишүүн байсан. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ч.Улааны хүргэн. Гаалийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан нөхөр. Дундговиос зохион байгуулж байгаа арга хэмжээ бүхэнд гэнэт гараад ирдэг гэж нутгийн олон хэлдэг.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Энэ хүмүүс нэр дэвших нь үнэн бол Сү. Батболд, Р. Эрдэнэбүрэн хоёр гарна. Бусад нь энэ 2-н түвшинд хүрч өрсөлдөж чадахгүй. Төрд ажиллах зангааг нь ч дутна. 

  • О.Ганбат бол нутаг орондоо хийсэн юмтай бүтээсэн зүйлтэй нэр цэвэр улс төрч дундговийн төлөө сайн ажиллаж чадна гэдэгт бат итгэж байгаа

  • Сонгууль болохоор нутаг ус этр гэад гараад ирдэг сонин гөлөгнүүд байх юмаа. Энэ нутаг усанд амьдардаггүй хүмүүсийг яавч сонгож болохгүй шүү. Аймагтаа ажиллаж амьдардаг байвал үгүй ядаад зөв бодлого хэрэгжүүлэхэд дөхөм болно

  • МАН Ы 2нөхөрийг буцаасан нь др шүү, Мөнхцэцэг нь дээр, Гэхдээ аль аль рэйтэнгээр Эрдэнэбүрэн шиг төрсөн нутаг Гурвансайханаа хөгжүүлсэн шиг өндөр авахгүй дээ…

  • Ene luivarchinguudiig bitgii songo ard tumen egnii dotor Cu Batbold Mongoliin hamag altiig uhaj bayajsan luivarching bitgii songo ard tumem bitgii 100000 t huurtaasai bilee ard tumen

  • Hunii.adguudiin.zurag.hulgaich.luivarchin.buhel.muu.muuhai.bolgoniig.ALLAG.hujin.HAMGIIN.MUUHAI.n.yadarsan.Arduudaas.hulgai.hiideg.Ed.naras.bolood.Huuhed.hogshid.EM.TARAINII.mongo.baigui.buhiil.talaarai.yaduurald.orson.HEDHEN.HULGAICH.naraas.bolood.shuu.gazriingavaar.orog.

  • Goridchihson durakuudaa dahin2 neree devshuuldeg yasan ih shunal ve Ta naraas buur zalhaj guitslee ard irged bid Odoo namaas bish ard tumneesee songomoor bh yum Ene sistemiig ustgaachee AN, MAN 2-oos l bish bol busad nam neriin dor orj iregsedig songonoo medev uu buur arga baragdval shu dee  

  • Сү Батболд бол нөгөө 30 олигархийн нэг шүү дээ. Хэлгүй олиграх гэгддэг Сү бол дотуур тамиртай, хорт могой. СҮхбаатар дүзүргийнхэн түүзнийг сонгосондоо   харамсаж байгаа. Зальт этгээд бууриа сэлгэж, дүйнгэ юм болохоор нь хөдөөгийнхний  толгойг эргүүлье гэж бодож дээ.

Холбоотой мэдээ