• Маск зүүх нь нэг төрлийн бусдыгаа хүндэлж байгаагийн илрэл юм

    2020-03-18

    Коронавирусын өвчлөлийн үед Азийн орнууд Барууныхыг бодвол маскаа тогтмол зүүж байна. Маск зүүснээр зөвхөн өөрийгөө хамгаалахаас гадна бусдад ч өвчин халдаахаас сэргийлдгийг эрүүл мэндийн салбарын хэлж байна.

    Товчхондоо, халдвар авсан аваагүй ялгаагүй маск зүүх хэрэгтэй . Хятад, Хонгконг зэрэг улсуудын хувьд 2003 оны Sars-ын цар тахлаас хойш маск зүүх соёлд бүрэн суралцсан гэж хэлж болно. Бие нь ямар нэгэн байдлаар тавгүйтсэн үед тэд шууд маскаа зүүдэг.

    Нөгөө талаар энэ бол бусад хүмүүст анхаарал,халамж тавьж байгаагийн мөн нийгэмдээ үзүүлж буй хүндлэлийн хэлбэр юм.

    Хэрвээ зарим хүмүүсийн адил маск COVID-19 өвчлөлөөс хамгаалж чадахгүй гэж үзэж байгаа бол дахин нэг бодож үзэхийг хүсье.

    Эх сурвалж:South China morning post

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ