АШУҮИС-ийн Сургалтын эмнэлгийн 14 тэрбум төгрөгийн санхүүжилтыг нь шийдэж,хаалгаа барихааргүй боллоо

2020-03-18

АШУҮИС-ийн Сургалтын эмнэлгийн төсвийг 4 дахин танаж баталснаас болж хаалгаа барихаас өөр аргагүй болсон талаар тус эмнэлгийн эмч, ажилтнууд хэлж байсан билээ.

Тодруулбал, тус сургуулийн удирдлагууд 2020 онд шаардлагатай 17.9 тэрбум төгрөгийн урсгал зардлын төсвийг хугацаандаа ЭМЯ-нд өгсөн ч  төслийн санал нь ЭМЯ, Сангийн яам, Засгийн газраар дамжаад УИХ-аар Улсын төсөв хэлэлцэх явцад дөрөв дахин танагдаж, 4.5 тэрбум төгрөг болж батлагдсан юм.

Үүнээс болж ажилчдын цалин тавих боломжгүй нөхцөл байдал үүсэж, энэ сарын 20-ноос хаалгаа барих тухай дуулгаад байсан юм.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол-Японы сургалтын эмнэлгийн үйл ажиллагааны санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлыг цогцоор нь шийдлээ. Click To Tweet

Дэлхийн банкнаас 14 тэрбум төгрөгийг шийджээ.

Мөн өнөөдрөөс эхлэн тус сургалтын эмнэлэг БСШУЯ-ны  харьяанд шилжсэн байна.

Цаашид үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ гэх мэдээллийг БСШУ-ны сайд Ё.Баатарбилэг хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ