• Турк рүү ниссэн онгоцны баг бүрэлдэхүүнд ХӨСҮТ-ийн эмч, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар багтжээ

    2020-03-18

    Бүгд Найрамдах Турк Улсаас монгол иргэдээ авчрахаар “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө “Чингис хаан” ОУНБ-аас хөөрлөө.

    Улсын онцгой комиссын шийдвэрээр нислэгийн бүрэлдэхүүнд:

    • Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч 2
    • ХӨСҮТ-ийн 1 эмч багтжээ.

    Улсын ахлах байцаагч, эмч нар нислэгийн явцад зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийж ажиллана.

    Нислэгээр мөн 102 зорчигч явсан бөгөөд экипажийн бүрэлдэхүүнд 4 нисгэгч, 2 инженер, техникийн ажилтан, 9 үйлчлэгч багтсан байна.

    Тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид болон эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч, экипажийн бүрэлдэхүүнийг Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 8-ны өдрийн 4 дүгээр тогтоолын дагуу 14 хоног тусгаарлана гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

    gereg.mn

    Холбоотой мэдээ