• Банк, АТМ, дэлгүүрт иргэдийг нэг метрээс доошгүй зайнд харьцахыг зөвлөлөө

    2020-03-18

    ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.

    Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн COVID-19 ийн  тав дахь тохиолдол бүртгэгдсэн. Өчигдөр халдвар илэрсэн иргэний ойрын хавьтал 13 хүнийг тусгаарласан.

    Цаг агаар дулаарч байгаа учир хүмүүс илт нимгэн хувцаслаж байна.

    COVID-19 халдвар төдийгүй амьсгалын замын өвчнөөс сэргийлэхийн тулд даарахгүй байхыг зөвлөдөг. Тиймээс нэн тэргүүнд хувцсаа нимгэлэхгүй байх, даарч дархлаагаа бууруулахгүй байх хэрэгтэй.

    ДЭМБ-аас банк, АТМ, дэлгүүрт иргэдийг нэг метрээс доошгүй зайнд харьцахыг зөвлөж байна. Монголчууд нийтийн унаанд бие биендээ хүрэх, мөрөн дээр нь гараа тавих зэрэг үйлдлийг хийдэг. Энэ бүхэн COVID-19 ийн үед болохгүй.

    ДЭМБ, Европын улс урнууд энэ мэт зөвлөмжийг ард иргэддээ маш ихээр өгч байна. Тиймээс ЭМЯ-наас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх нь чухал.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Сургууль цэцэрлэг эхлэвэл юун нэг мётртэй мантай л юм болох байх даа.автобус унаа сандал ширээнээс эхлээд анги танхим гээд

    Холбоотой мэдээ