• Монгол улсад Covid-19-ийн ахин нэг тохиолдол нэмэгдэж бүртгэгдлээ

    2020-03-18

    Covid-19-ийн ахин нэг тохиолдол нэмэгдэж бүртгэгдсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ.

    ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 16-ны онгоцоор ирсэн бас нэгэн иргэнээс коронавирусын халдвар илэрлээ. Энэ хүнийг түргэвчилсэн оношлуураар өнөөдөр оношилсон.  Бид Төв лабораторийн шинжилгээг хүлээлгүйгээр хүнээ яаралтай оношилж, илрүүлэх зорилгоор түргэвчилсэн оношлуурыг ашиглаж байгаа. Гэхдээ энэ хүний шинжилгээг дахин нарийвчилсан байдлаар Төв лабораторид хийж байна.

    Онгоцоор бөөнөөрөө зохион байгуулалттайгаар ирсэн учраас ойрын хавьтлын судлахад арай хялбар байна.

    Сүүлийн тохиолдол Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн” гэв.

    Бусад тохиолдлуудын хувьд:

    • Гуравдугаар сарын 16-нд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй.
    • Мөн 17-нд ХӨСҮТ-д 1, Говь-Алтайд нэг, Сэлэнгэ аймагт хоёр нийт 4 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, лабораторийн сорьцийг ХӨСҮТ-рүү ирүүлж байна
    Ийнхүү Монгол Улсад коронавирусын зургаа дахь тохиолдол бүртгэгдэж байна.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ