• Эрчим хүчний үйлчилгээг цахим болгосноор үйлчилгээ авах хугацааг хоёр дахин багасгана

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрчим хүчний дүрмийн шинэчлэлийг баталжээ.

    Шинэчлэн батлагдсан дүрмийн талаар Эрчим хүчний яамны Эрчим хүч, Түлшний бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Насантогтох мэдээлэл өглөө.

    “Шинэчилсэн дүрмээр иргэд, аж ахуйн нэгжүүд эрчим хүчний үйлчилгээг цахимаар авах боломжтой болж байна. Өөрөө хэлбэл, эрчим хүч хэрэглэх хүсэлтээ цаасаар, биечлэн өгдөг байсан бол цахимаар өгөх боломжтой болсон. Ингэснээр хэрэглэгч талдаа илүү хялбар болох бол төрийн байгууллага нээлттэй, түргэн шуурхай болно гэсэн үг.

    Ийнхүү цахим болгосноор хэрэглэгчийн үйлчилгээ авах хугацааг хоёр дахин багасгана” гэв.

    Gereg.Mn

    Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хйиж байна

    Posted by Gereg.Mn on Tuesday, March 17, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ