• Д.Гантөгс:Коронавирусын үед өдөрт 5-10 минутыг зөвхөн өөртөө зарцуулан амьсгалын дасгал хийх хэрэгтэй

    2020-03-18

    ЭМЯ-наас ард иргэдэд цуврал зөвлөгөөг хүргэж байгаа билээ. Өмнө нь  уламжлалт хоол хүнсээр дархлаагаа хэрхэн сэргээх талаар мэргэжлийн эмчийн зөвлөгөөг  хүргэсэн. Энэ удаад сэтгэлийн амар амгалан гэж юу болох, түүнийг хэрхэн олох талаар бясалгалын багш Д.Гантөгсийн өгч буй зөвлөгөөг хүргэж байна

    COVID-19 ийн тав дахь тохиолдол манай улсад бүртгэгдээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор ард иргэдийн сэтгэл санаа тайван бус  байгаа энэ үед  сэтгэлээ тайван байлгаж, эерэг хандлагатай байх нь  хувь хүнд цаашлаад нийтэд ашиг тустайи гэдгийг тэрээр онцлон хэллээ.

    COVID-19 ийн халдвар хүн бүрийн сэтгэлийг түгшээж байгаа энэ үед сэтгэлээ амар амгалан байлгахын тулд яах ёстой вэ гэдэг асуултад хариулъя. Click To Tweet

    Амар амгалан байна гэдэг том зүйлээс эхлэхгүй. Сэтгэлийн амар амгалан  COVID-19 тэй яагаад холбоотой вэ гэдгийг иргэн бүр ойлгох ёстой.

    Түймрийг голомтод оруулсан байхад цааш асдаггүй. Яг үүнтэй адил. COVID-19  ийг хяналтадаа авсан, тархах аюул байхгүй гэж мэдээлж байна. Гэвч   янз бүрийн сөрөг мэдээллээс болж хүмүүс өөрсдөө мэдэхгүй стресст орсон байдаг.

    Стресст  ороход дөрвөн хүчин зүйл нөлөөлдөг…

    • Нэгдүгээрт, хоол
    • Хоёрдугаарт, нойр
    • Гуравдугаарт, амьсгал
    • Дөрөвдүгээрт, бодол

    Хоол, нойр хоёрыг хүмүүс  зохицуулаад, хэрэгжүүлдэг. Харин амьсгал, зөв бодол хоёрын талаар мэргэжлийн хүний зөвлөгөө дагаж, хэрэгжүүлэх шаардлагатай.

    Амар амгалан байхад амьсгал их чухал. Хүссэн ч эс хүссэн ч таван мэдрэхгүйгээр дамжин сэтгэлд нөлөөлж байдаг.

    Сэтгэл хөдөлгөж  байгаа хөдөлгөөнийг стресс гэж нэрлэдэг. Хэтэрхий их магтах, хэтэрхий их баярлах, гомдох гэдэг сэтгэлийн хөдөлгөөн.

    Бидэнд аль нь ч хэрэггүй боловч яг энэ цаг үед хэн нэгнийг шүүмжлэх, буруутгах нь нийтийн стрессийг үүсгэж байна.

    Нийтийн бухимдал хувь хүний стрессээс үүсэж байгаа учир хүн болгон аль болох эерэг хандлагатай байх хэрэгтэй. Click To Tweet

    ХЯГААРЛАЛТ, АЖИГЛАЛТ ТУСГААРЛАЛТАД БАЙГАА ХҮМҮҮС СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛААС ХЭРХЭН ГАРАХ ВЭ?

    Хүссэн ч эс хүссэн ч хөл хорио, ажиглалт, тусгаарлалтад байгаа хүн идэвхгүй болдог. Идэвхгүй болж байгаа хэв шинж нь сэтгэл санааг стресстүүлэх нэг нөхцөл болно.

    Өөрөөр хэлбэл, хүн цахилгаан шатаар дээшээ, доошоо зүгээр явдаг мөртлөө гацчихлаа гэнгүүт айгаад эхэлдэг.

    Тэгэхээр бидний сэтгэл хөдөлгөөнд оронгуут эсвэл хөдөлгөөнгүй болонгуут гажаад өөр юм хийгээд эхэлдэг. Үүнээс гарах хамгийн энгийн арга амьсгалын дасгал, зөв бодохуйн баясалгал байдаг. Идэвхтэй амьдрахын тулд шинэ юм хийх, шинэ зүйл сурах гэх мэт олон төрлийн арга байна. Click To Tweet

    Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн хамгийн үр дүнтэй арга нь амьсгалаа ажиглах. Click To Tweet

    Бие болоод сэтгэл санаа нь таагүй байвал амьсгалаа гүнзгий аваад  хэр удаан түгжиж чадах хүртлээ барих хэрэгтэй.  Үүний дараа амьсгалаа аажуухан гаргана.

    Хэд хэдэн удаа энэ амьсгалын дасгал хийвэл түгшсэн, айсан тэр мэдрэмж алга болно.

    Зарим хүмүүсийн хувьд түгшээд байгаа мэдрэмжээ мэддэггүй учир түүнээс яаж гарах аргаа  мөн адил мэддэггүй.

    Гэхдээ бид бүжиглэж,  дуулж, хөгжим сонсож өөрсдөө мэдэхгүй стресснээс гарч байдаг.

    Нөгөө талаар хувь хүн стресстсэн гэдгээ мэдээд түүнээсээ гарах гэж  зорьж  хийж байгаа үйл нь илүү үр дүнтэй байдаг. Тиймээс өдөрт 5,10 минутыг өөртөө зарцуулан амьсгалын дасгал хийх хэрэгтэйг зөвлөж байна.

    Шууд үзнэ үү. 

    COVID-19 Сэтгэлийн амар амгалан байдал

    Бясалгалын багш Д.Гантөгс: COVID-19 Сэтгэлийн амар амгалан байдал

    Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, March 16, 2020

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ