Японы хөлбөмбөгийн холбооны тэргүүн COVID-19-ийн халдвар авчээ

Японы хөлбөмбөгийн холбооны (JFA) ерөнхийлөгч Козо Ташима COVID-19 коронавирусаар халдварлажээ.

Уржигдар дасгалжуулагч халдварын шинжилгээ өгсөнд эерэг үр дүн гарчээ гэж NHK телевиз мэдээлэв.

Зарим мэдээллээр бол тэрээр 2-р сарын сүүлээр гадаадад аялжээ. Тэр дундаа Нидерланд, АНУ-д айлчилсан. Эх орондоо буцаж ирээд халуурч, улмаар эмч нартай зөвлөлдөх шаардлагатай болжээ.

Кожо Ташима мөн Японы Олимпийн Хорооны орлогч дарга бөгөөд FIFA-ийн Зөвлөлийн гишүүн юм.

Коронавирусын COVID-19 нь Японд харьцангуй хурдан тархаж байна. Одоогийн байдлаар Diamond Princess хөлөг онгоцны зорчигчдын дунд өвчилсөн тохиолдлыг эс тооцвол халдварын 829 тохиолдол илэрчээ. Халдварын улмаас 28 хүн нас баржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ