• Трампыг “Та өөрөө Америкийн вирус” гэжээ

    АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп нийгмийн сүлжээн дээр шинэ коронавирусийг “Хятадын вирус” гэж нийтлээд олон интернет ашиглагчдын эсэргүүцлийг хүлээсэн байна.

    АНУ-ын зарим интернет ашиглагчид Д. Трампыг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч хэмээн эсэргүүцжээ. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуань Трампын үг яриа Хятад улсыг гутаан доромжилж байна гэжээ.

    Америкийн хөрөнгийн биржийн арилжаа унасны дараа Трамп нийгмийн сүлжээнд жиргэхдээ АНУ тахлын нөлөөнд өртсөн салбарт хүчтэй дэмжлэг үзүүлнэ, ялангуяа агаарын тээврийн салбар болон “Хятадын вирус”-т гүнзгий нөлөөлөгдсөн салбарыг түлхүү дэмжинэ гэжээ.

    Трампыг ийнхүү жиргэсний дараа олон хүн эсэргүүцэж, АНУ-ын зарим хэрэглэгч Трампыг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч хэмээн шууд хэлсэн бөгөөд гаднын хүмүүсийг ялгаварлан гадуурхах бодол сэтгэл вирусийн тархалтыг хориглоход тус болохгүй гэжээ.

    Үүнээс гадна зарим интернет ашиглагч: Миний хамгаас илүү айдаг цаг ирлээ, Америкийн ерөнхийлөгч арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах харанхуй замаар санаачилгатай замнасан учраас манай улс орон хэцүү байдалд гүн гүнзгий орлоо гэжээ.

    Зарим нь “Шинэ коронавирус бол бүх хүн төрөлхтний вирус юм” гэжээ. Мөн “Трамп өөрөө Америкийн вирус” гэсэн аж.

    Шинэ коронавирусийг Трамп “Хятадын вирус” гэж хэлсэн үйлдэлтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 17-нд хэлэхдээ, сүүлийн үед Америкийн зарим улс төрчид шинэ коронвирусийг Хятад улстай холбож байгаа нь Хятад улсыг гутаан доромжилж байгаа хэрэг, бид үүнд маш дургүйцэж, эрс эсэргүүцэж байна гэжээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • AMERIK-IIN NAMUUD XOORONDOO YAJ XERELDEX NI MONGOLCHUUDAD YAMAR XAMAATAI YUM ERGUU YUM UU XAASHAA YUM. XARIN CH AMERIKCHUUD TRUMP-IIG IX DEMJDEG. DEMOKRATUUD NI ENE XUNIIG XARLUULAX GEJ YANZ BUREER UZEJ BGAA. IIM UTGAGUI YUM MEDEELJ BAIXIIN OROND MONGOLCHUUDAD XEREGTEI YUM SONSGOJ BAIVAL YASAN YUM??????

    Холбоотой мэдээ