• Италиас ирсэн 30 настай эмэгтэйд “Covid-19” илэрч,Монгол улсад таван тохиолдол бүртгэгдлээ

    2020-03-17

    Эрүүл мэндийн яамнаас Монгол улсын хэмжээнд коронавирусын тав дахь тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ.

    Тодруулбал, гуравдугаар сарын 16-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэй коронавирусын халдвар авсан нь тогтоогджээ.  Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн тав дахь тохиолдол болж байна.

    Тухайн иргэн нь Италиас дамжин ирсэн байжээ.

    Хавьтлыг судалж, тандалтыг хийж байгаа юм байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ