• Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс коронавируст илүү өртөмтгий байж болзошгүйг Хятадын эрдэмтэд анхааруулжээ

    2020-03-17
    Хятад улсын хэмжээнд коронавирусээр өвчилсөн хүмүүсийн дунд хийгдсэн судалгаагаар халдвар авагсдын ихэнхи нь хоёрдугаар бүлгийн цустай байсан нь тогтоогджээ.
    Харин нийт халдвар авагсдын дунд нэгдүгээр бүлгийн цустай хүн ховор байсан нь урьдчилсан байдлаар гарсан байна.
    Ухань болон Шэньжэнь мужид коронавирусээр өвчилсөн нийт 2,000 өвчтөнийг хамруулжээ. Ингэхэд хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс ихэвчлэн халдвар авч, мөн хурдан хүндэрч, шинж тэмдэг илэрч байсан байна.
    Эрдэмтдийн зүгээс энэ нь судалгааны урьдчилсан байдлаар гарсан дүгнэлт учраас цаашид нарийвчлан судлах шаардлагатай гэв. Гэхдээ Эрүүл мэндийн ажилтнуудад коронавирусын тархцыг бууруулах мөн өвчтөнийг эмчлэхдээ цусны бүлгийг нь анхааран үзэхийг зөвлөөд байна.
    “Хоёрдугаар бүлгийн цустай бол нэгдүгээр бүлгийн цустай хүмүүсээс хэд дахин илүү урьдчилан сэргийлэхдээ анхаарах шаардлагатай” гэж судалгааг удирдан явуулсан профессор Ванг Шингхуйн хэлжээ.
    Ухань коронавирусын улмаас нас барсан нийт 206 хүнээс 85 нь хоёрдугаар бүлгийн цустай байсан нь нэгдүгээр бүлгийн цустай хүмүүсээс 63 хувиар өндөр байжээ.
    Хүн амын дунд цусны бүлэг нь харьцангуй адилгүй . АНУ-ын хувьд авч үзвэл, нийт хүн амын 44 хувь нь нэгдүгээр бүлгийн цустай бол, 41 хувь нь хоёрдугаар бүлгийн цустай аж.
    Эх сурвалж:South China morning post
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ