• Жак Ма Африкийн 54 улсад оношлуур,амны хаалт,хамгаалах хувцас хэрэгсэл хандивлалаа

    2020-03-17

    Жак Ма Африк тивийн нийт 54 улс оронд COVID-19-ийн эсрэг тэмцэхэд нь зориулж оношлуур, амны хаалт,хамгаалалтын хувцасыг хандивлалаа.

    Жак Ма өөрийн Weibo дээрх хаягаараа дамжуулан, Африк тивийн бүх улсуудад тус бүрт нь 20,000 оношлуур, 100,000 ширхэг маск, мөн 1,000 ширхэг эмнэлгийн ажилтны хамгаалалтын хувцас хандивлах болсноо мэдэгджээ.

    Хандивыг хамгийн эхэнд Этиоп улсын нийслэл Аддис Абаба хотод хүлээлгэн өгнө гэлээ. Мөн Этиопын Ерөнхий сайд Аби Ахмед Али хандивыг бусад улсуудад тараах ложистикийн асуудлыг хариуцан ажиллахаа мэдээлээд байна.

    Өмнө нь тэрээр Япон, БНСУ,Итали, Испани зэрэг улсуудад тусламжийн гараа сунгасан билээ . Зөвхөн хэрэгслээс гадна Хятадын нийгэмлэгүүд Африкын эмч,эмнэлгийн ажилтан нартайгаа цахимаар сургалт,дадлагыг явуулахаар болсон байна.

    Жак Ма мөн COVID-19 өвчлөлийн эсрэг тэмцэхэд эм,хэрэгслийн нөөц болон мэргэжлийн ур чадвар хамгийн чухал гэдгийг онцолжээ.

    Эх сурвалж:Cnn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ