“Hero” энтертайнментийн зураглаачийн талаарх Шадар сайд Ө.Энхтүвшингийн хоёр өөр хариулт

2020-03-17

Монгол улс гадаад байгаа иргэдээ Сөүл, Берлин, Истанбул чиглэлийн чартер нислэгээр авахаар болсон. Ингэхдээ өндөр настан, эмчилгээнд явсан, нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн зэрэг хүмүүсийг эхний ээлжинд авахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл өчигдрийн Сөүл-Улаанбаатарын онгоцоор “Hero” энтертайнментийн зураглаач ирсэн.

Энэ талаар асуусан сэтгүүлчийн “Гадаадаас ирэх гэсэн хүсэлтэй маш олон байгаа. Тэгтэл яагаад тэр зураглаачийг авч явсан юм бэ, оронд нь ганц ч гэсэн иргэнээ авчирч болоогүй юм уу?” гэсэн асуултад эхний удаад Шадар сайд Ө.Энхтүвшин:

“Зураглаачийн хувьд үнэхээр тэнд суудал байгаа бол ирье гэсэн иргэдээ авчирсан. Ирье гэсэн иргэдийн тоо суудлын тооноос хэтэрсэн бол эрсдэлт бүлгийн иргэдээ авах журам баримталсан” гэв.

Харин хоёр дахь удаагаа асуухад:

“БНСУ-д хичнээн иргэн, буудал  дээр байгаа иргэд юу ярих нь вэ, өвчний талаар онгоцонд байгаа хүмүүс ирээд ямар зүйлийг анхааруулж хэлэх нь вэ, Солонгост байгаа хүмүүс юу захиж хэлүүлэх үү гэдгийг баримтжуулахаар явуулсан.

Энэ бол сургамж, нэг удаа болоод дуусчихгүй. Ард иргэдийгээ сэрэмжлүүлэх, сургамж болгох үүднээс энэ юмыг бичиж үлдээх нь зүйтэй гэж үзсэн. Ард түмэндээ сэрэмжлүүлэг болгох үүднээс нэг зураглаач явуулсан” гэв.

Тодруулбал, баримтат кино хийхээр явсан гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ